Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Хонконгийн тэмцэгчдийг Бээжин рүү орохыг хоригложээ
Хонконгт үргэлжилж буй ардчиллын төлөөх хөдөлгөөний удирдагч гурван оюутныг Бээжин рүү зорчихыг хоригложээ. Тэд Бээжинд очиж, улсынхаа эрх баригчидтай уулзах төлөвлөгөөтэй байсан боловч Хонконгоос нисэх гэхэд нь саад хийж, БНХАУ-ын нийслэл рүү нэвтрүүлэхгүй хэмээн мэдэгдсэн байна. Ийнхүү Бээжинд очих эрхээ хасуулсан гурван оюутны дунд Хонконгийн оюутны холбооны тэргүүн Алекс Чоу байгаа юм. Тэрээр Хятадын эрх баригчидтай шууд яриа хэлэлцээ хийж, Хонконгт өөрсдийн удирдагчаа сонгоход нь илүү эрх чөлөө олгохыг шаардах гэж байжээ. Тэднийг үдэж өгөхөөр олон зуун жагсагч хөдөлгөөнийхөө бэлгэ тэмдэг болсон шүхэр барьцгаасаар иржээ. Хонконгийн шүхэрт хөдөлгөөний жагсагчид өнгөрсөн есдүгээр сараас хойш суулт зарлаж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа боловч одоо хүртэл ямар нэг дорвитой үр дүнд хүрээгүй байгаа. Тэд 2017 онд болох Хонконгийн захирагчийн сонгуульд нэр дэвшигчийг Бээжингээс сонгоно гэсэн шийдвэрийг ийн эсэргүүцэж байгаа билээ.

0 Сэтгэгдэл
зочин
хүнээ багтаахаа байсан Хятад орон эднийг авч хэлэлцэх үү
2014.11.17