Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Монголын ард түмэнд зориулсан хөшөө Москвад босох нь
Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд звөлөлтийн ард түмэнд чин сэтгэлээсээ тусалж байсан монголын ард түмэнд зориулсан хөшөө ОХУ-ын нийслэлд босгох талаар Москва хотын эрх баригчид ярилцаж байгаа юм байна. Тэд энэ сарын 17-ны өдөр Монголын нийслэл Улаанбаатар хотын ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа энэ талаар ярьж байна гэж Москва хотын Думын дарга Алексей Шапошников мэдэгджээ.
Түүний хэлснээр бол 2015 онд багтаан босгох энэ хөшөөний асуудлыг хотын урлаг, хөшөө дурсгалын комисст шилжүүлэн шийдвэрлэх гэнэ.
“Хөшөө босгох асуудлыг Москва хшотын Думээр эхлээд хэлэлцэнэ. Тэгээд дараа нь мэргэжлийн комисс зураг төслөө гаргаад хэзээ, хаана босгохыг шийднэ” гэж Москвагийн Думын хэвлэлийн алба мэдээлжээ.
Улаанбаатар хотын ИТХ-ын дарга Д.Баттулга бас монголын нийслэлд Москва хотын гудамж байгуулах тухайгаа дуулгажээ. Улаанбаатарт Стамбул, Сөүл, Бээжингийн гудамж байдаг атал Москва хотын нэрэмжит гудамж өнөө хүртэл байхгүй байгааг дурдсан байна. Ийн оросын нийслэлийн гудамж байгуулахыг Москва хотын Дум дэмжсэн байна. Москва хотын даргын орлогч Андрей Метельский бүр зөвхөн гудамж ч биш, өргөн чөлөө байгуулъя гэсэн байна.
Tern deer Baron ungernd hochoo bodgoh heregtei
сайхан мэдээ байна баярлалаа
сайхан мэдээ байна баярлалаа
Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд звөлөлтийн ард түмэнд чин сэтгэлээсээ тусалж байсан монголын ард түмэнд зориулсан хөшөө ОХУ-ын нийслэлд босгох талаар Москва хотын эрх баригчид ярилцаж байгаа юм байна. Тэд энэ сарын 17-ны өдөр Монголын нийслэл Улаанбаатар хотын ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа энэ талаар ярьж байна гэж Москва хотын Думын дарга Алексей Шапошников мэдэгджээ. Түүний хэлснээр бол 2015 онд багтаан босгох энэ хөшөөний асуудлыг хотын урлаг, хөшөө дурсгалын комисст шилжүүлэн шийдвэрлэх гэнэ.
“Хөшөө босгох асуудлыг Москва хшотын Думээр эхлээд хэлэлцэнэ. Тэгээд дараа нь мэргэжлийн комисс зураг төслөө гаргаад хэзээ, хаана босгохыг шийднэ” гэж Москвагийн Думын хэвлэлийн алба мэдээлжээ.
Улаанбаатар хотын ИТХ-ын дарга Д.Баттулга бас монголын нийслэлд Москва хотын гудамж байгуулах тухайгаа дуулгажээ. Улаанбаатарт Стамбул, Сөүл, Бээжингийн гудамж байдаг атал Москва хотын нэрэмжит гудамж өнөө хүртэл байхгүй байгааг дурдсан байна. Ийн оросын нийслэлийн гудамж байгуулахыг Москва хотын Дум дэмжсэн байна. Москва хотын даргын орлогч Андрей Метельский бүр зөвхөн гудамж ч биш, өргөн чөлөө байгуулъя гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Монгол хүн
Сайн мэдээ байна. 2-лаа одоо нэг сэрцгээж байгаа юм байна.
2014.11.23
2014.11.20
2014.11.19
2014.11.19
























