Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Египетийн ерөнхийлөгч асан Мурсиг тагнуулын хэргээр цаазлах нь
Египетийн прокурорын газар тус улсын Ерөнхийлөгч байсан Мухаммед Мурсиг гадаад улсын талд тагнуул хийсэн хэрэгт буруутган цаазаар авах ял оноох гэж байна.
Түүнтэй хамт хамтран зүтгэгч 35 хүнийг бас ийм хэрэгт буруутгаж байгаа юм. Прокурор Эмад эль-Шаравийн мэдэгдсэнээр Мурси ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа хамтран зүтгэгчидтэйгээ хамт улсын чухал нууц баримтуудыг гадаадын тагнуулын байгууллагууд, үүн дотор Ираны тагнуулуудад шилжүүлж өгсөн гэнэ. Мөн тэднийг Египетэд бий болоод байсан нөхцөл байдлыг намжаахын тулд алан хядагч байгууллагуудтай хамтран ажилласан гэж буруутгаж байгаа юм.
Харин Мурси энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Шүүхийн дараагийн хуралдаан энэ сарын 26-нд болох юм гэж Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлжээ.

Мурси тус улсын тэргүүнээр сонгогдохын өмнө “Лалын ахан дүүс” байгууллагын тэргүүний орлогч байсан түүнийг 2013 оны долдугаар сарын 3-нд олон нийтийн шаардлагаар Ерөнхийлөгчийн суудлаас огцруулсан юм.
Египетэт экс Ерөнхийлөгч Мурсигийн талынхныг буруутгаж “Лалын ахан дүүс” байгууллагын бараг бүх удирдагчийг оролцуулан Мурсиг дэмжсэн 15 мянга гаруй хүнийг баривчлаад байгаа юм.
Египетийн прокурорын газар тус улсын Ерөнхийлөгч байсан Мухаммед Мурсиг гадаад улсын талд тагнуул хийсэн хэрэгт буруутган цаазаар авах ял оноох гэж байна. Түүнтэй хамт хамтран зүтгэгч 35 хүнийг бас ийм хэрэгт буруутгаж байгаа юм. Прокурор Эмад эль-Шаравийн мэдэгдсэнээр Мурси ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа хамтран зүтгэгчидтэйгээ хамт улсын чухал нууц баримтуудыг гадаадын тагнуулын байгууллагууд, үүн дотор Ираны тагнуулуудад шилжүүлж өгсөн гэнэ. Мөн тэднийг Египетэд бий болоод байсан нөхцөл байдлыг намжаахын тулд алан хядагч байгууллагуудтай хамтран ажилласан гэж буруутгаж байгаа юм.

0 Сэтгэгдэл