Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Хойд Солонгос цөмийн туршилт хийнэ гэж сүрдүүлэв
НҮБ-аас Хойд Солонгост хүний эрхийг ноцтой зөрчсөн удаа дараагийн үйлдлүүдийг мөрдөн шалгах бодолтой байгаагаа мэдэгдсэний дараа Хойд Солонгос нь энэ мэдэгдлийн хариуд цөмийн туршилт хийнэ гэж сүрдүүлэв.
Хойд Солонгосын Гадаад хэргийн яам нь АНУ-ыг ийм мөрдлөгө явуулахын тулд НҮБ-д дарамт, шахалт учруулсан гэж буруутгав. Улмаар НҮБ-ын гаргасан мэдэгдэл нь АНУ-ын зүгээс явуулсан том өдөөн хатгалаг болсон гээд ийм нөхцөлд цаашид цөмийн зэвсгийн шинэ туршилт хийхээс татгалзах боломжгүй боллоо гэсэн байна. Мөн Хойд Солонгос нь өөрийн мэдэлд байгаа цөмийн зэвсгээ улам боловсронгуй болгоно гэдгээ мэдэгдсэн байна.
Хойд Солонгос нь өмнө нв 2006, 2009, 2013 онуудад тус тус цөмийн зэвсгийн туршилт явуулж байсан.
Үүнээс гадна Хойд Солонгос нь тэрс үзэлтнүүдийг олноор хорьдог лагер байдаггүй, зөвхөн баривчлагдсан хүмүүсийг байлгах төвүүдтэй гэж албан ёсоор тайлбарласан.
НҮБ нь Хойд Солонгос дахь хүний эрхийн зөрчилитэй холбоотой хэргийг Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэн өгөх бодолтой гэдгээ ч мэдэгдсэн. Гэвч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хорио тавих эрхтэй хоёр улс болох БНХАУ, ОХУ нь Хойд Солонгосын хүний эрхийн асуудлыг Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэхийг эсэргүүцэх тул ямар ч мөрдөн байцаалт болохгүй гэж шинжээчид үзсэн байна.
НҮБ-аас Хойд Солонгост хүний эрхийг ноцтой зөрчсөн удаа дараагийн үйлдлүүдийг мөрдөн шалгах бодолтой байгаагаа мэдэгдсэний дараа Хойд Солонгос нь энэ мэдэгдлийн хариуд цөмийн туршилт хийнэ гэж сүрдүүлэв.Хойд Солонгосын Гадаад хэргийн яам нь АНУ-ыг ийм мөрдлөгө явуулахын тулд НҮБ-д дарамт, шахалт учруулсан гэж буруутгав. Улмаар НҮБ-ын гаргасан мэдэгдэл нь АНУ-ын зүгээс явуулсан том өдөөн хатгалаг болсон гээд ийм нөхцөлд цаашид цөмийн зэвсгийн шинэ туршилт хийхээс татгалзах боломжгүй боллоо гэсэн байна. Мөн Хойд Солонгос нь өөрийн мэдэлд байгаа цөмийн зэвсгээ улам боловсронгуй болгоно гэдгээ мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл