Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Филиппин улс байлдааны техник, хэрэгсэл худалдан авахад хоёр тэрбумын зарцуулна
Энэ тухайн тус улсын Ерөнхийлөгч Бениньо Акино мэдэгдлээ. 91 тэрбум филиппин песо буюу ойролцоогоор хоёр тэрбум гаруй ам.долларыг 2017 оныг хүртэлх гурван жилийн дотор байлдааны шинэ зэвсэг, техник, сум, тусгай тоног хэрэгсэл худалдан авахад зарцуулахаар болжээ.
Авах зэвсэг хэрэгслийн дотор агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем, цэргийн тээврийн С-130Т онгоц, далайн эргүүлийн онгоц, дайрагч онгоц, шумбагч эсэргүүцэгч нисдэг тэрэг, десантын болон дайрах усан онгоцууд авах аж. Мөн цэргийн холбооны хэрэгсэл, шөнийн харааны систем, тусгай сум хэрэгсэл зэргийг авах аж.
Сүүлийн дөрвөн жилийн дотор Филиппиний Батлан хамгаалахын зардал улам нэмэгдсээр байгаа. Тухайлбал, 2010 оноос хойш Филиппин нь "FA-50 Golden Eagle" дайрагч онгоц, олон зориулалттай нисдэг тэрэг "Bell 412", "UH-1 Iroquois", агаараас цохилт өгөх "AW109" онгоц болон эргүүлийн усан онгоц зэргийг худалдан авахад 41,4 тэрбум филиппин песо зарцуулаад байгаа.
Харьцуулахад, Филиппин нь 1992-2010 онуудад шинэ байлдааны зэвсэг худалдан авахад нийт 33 тэрбум песо зарцуулж байсан аж.
Бүс нутагт хурцадмал байдал нэмэгдэж лалын хэт явцуу үзэлт алан хядагчдын үйл ажиллагаа идэвхжсэн, Хятадтай булаацалдаж байгаа эзэнгүй арлуудыг тойрсон байдал ээдрээтэй болсон. Хятад шинэ зэвсэг техник ихээр худалдан авах болсон зэргээс үүдэн Филиппинийг ийнхүү Батлан хамгаалах салбараа шинэ техник, зэвсэглэлээр хангахад онцгой анхаарах болсон гэж шинжээчид үзэж байна.
Энэ тухайн тус улсын Ерөнхийлөгч Бениньо Акино мэдэгдлээ. 91 тэрбум филиппин песо буюу ойролцоогоор хоёр тэрбум гаруй ам.долларыг 2017 оныг хүртэлх гурван жилийн дотор байлдааны шинэ зэвсэг, техник, сум, тусгай тоног хэрэгсэл худалдан авахад зарцуулахаар болжээ.Авах зэвсэг хэрэгслийн дотор агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем, цэргийн тээврийн С-130Т онгоц, далайн эргүүлийн онгоц, дайрагч онгоц, шумбагч эсэргүүцэгч нисдэг тэрэг, десантын болон дайрах усан онгоцууд авах аж. Мөн цэргийн холбооны хэрэгсэл, шөнийн харааны систем, тусгай сум хэрэгсэл зэргийг авах аж.

0 Сэтгэгдэл