Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Оросын армид Apple компанийн iPhone ашиглахыг хориглов
Орос улсын Армийн цэргийн хэлтсүүд шинэ цэргүүдэд Apple смартфоноо гэртээ үлдээхийг санал болгоод байна.

ОХУ -ын Батлан хамгаалах яамны албан ёсны мэдээллийн “халуун шугам” утсаар шинэ цэргүүдийн төрөл төрөгсдөд Америкийн Apple компанийн бүтээгдэхүүнээс бусад ямарч гар утас Армид авч явах боомжтой тухай анхааруулж байна. Ийм хязгаарлалт хийсэн тухай Москвагийн цэргийн хорооны төлөөлөгч уламжилсныг “Известия” сонин өнөөдрийн дугаартаа өгүүлжээ.
“iPhone ашиглахыг хорьсон” гэж халуун шугамын” ажилтан тайлбарлжээ. Гэхдээ iPhone-оос өөр ямар ч гар утсыг ашиглаж болно. Энэ бол цэвэр америкийн Apple компаний бүтээгдэхүүнийг хориглосон заалт” гэжээ.
“Apple”-ийн утсыг хугацаат цэргийн алба хаагчдад ашиглахыг далдуур хориглох болсон нь цэргийн үйл ажиллагаа болон байрлалаа солихыг тагнаж байж болзошгүй гэдгээр тайлбарлаж байгаа аж. Сонирхуулахад , өмнө нь Оросын Армид хугацаат цэргийн алба хаагчдад гар утас барихыг тэр бүр зөвшөөрдөггүй байжээ. Гар утас хэрэглэх боломжтой тухай шийдвэрийг тухайн ангийн захирагч гаргаж байсан юм. Гэсэн ч , өнөөдөр Оросын Армид Apple iPhone ашиглахыг хориглосон явдал нь АНУ, Орос улсын эсрэг аваад байгаа хориг арга хэмжээнүүдтэй шууд холбоотой нь хэн бүхэнд ойлгомжтой юм.

0 Сэтгэгдэл