Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Украины депутатыг ОХУ-д саатууллаа
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Украины Одесс мужийн зөвлөлийн депутат Николай Карпенког өөрийн улсаас Орост хууль бусаар мах оруулах хэрэг зохион байгуулсан хэрэгт буруутган саатууллаа гэж Крым, Севастополийн Холбооны аюулгүйн албаны хэвлэлийн алба даваа гарагт мэдээллээ.
Карпенког энэ сарын 21-ний өдөр Москвагийн “Домодедова” нисэх буудлаас саатуулжээ.
Холбооны аюулгүйн албаныхан энэ сарын 18-нд явуулсан тусгай ажиллагааныхаа явцад Крымын “Армянск”, “Чонгар” боомтуудаар хэдэн арван сая рублийн үнэ бүхий “гарал үүсэл нь тодорхойгүй” их хэмжээний тахианы мах хууль бусаар орж ирснийг илрүүлсэн байна. Шалгалтаар энэ бүхнийг зохион байгуулсан хүн нь украины 1978 онд төрсөн иргэн, 2014 оны гуравдугаар сар хүртэл Украины загасны аж ахуйн агентлагийн даргын орлогч байгаад Одесс мужийн зөвлөлийн гишүүн болсон Карпенко Николай Николаевич болохыг тогтоон саатууллаа” гэж мэдээлэлд дурджээ.
Карпенког саатуулан Симферопольд аваачсаны дараа тэрээр Холбооны аюулгүйн албаны ажилтанд 30 мянган долларын авлига өгөхийг санал болгосон байна. Энэ мөнгийг шилжүүлэн өгөх гэж байсан украины бас нэг иргэн Максим Сергеевич Малинскийг бас саатуулжээ.
Энэ хэрэгт нийтдээ 10 гаруй хүн оролцсоныг бүгдийг нь саатуулаад байгаа юм байна.
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Украины Одесс мужийн зөвлөлийн депутат Николай Карпенког өөрийн улсаас Орост хууль бусаар мах оруулах хэрэг зохион байгуулсан хэрэгт буруутган саатууллаа гэж Крым, Севастополийн Холбооны аюулгүйн албаны хэвлэлийн алба даваа гарагт мэдээллээ. Карпенког энэ сарын 21-ний өдөр Москвагийн “Домодедова” нисэх буудлаас саатуулжээ.

0 Сэтгэгдэл