Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Их хэмжээний хуурамч доллар илэрчээ

Чехэд хуурамч ам.доллар үйлдвэрлэдэг байсан өргөн сүлжээтэй гэмт бүлэглэлийн гурван гишүүнийг баривчилжээ. Гэмт хэрэгтнүүдийг илчлэх, мөрдөх, баривчлах ажиллагааг Чех ба Германы цагдаа нар хамтран явуулсан байна. Гэмт этгээдүүд гол төлөв ам.долларын 100-тын дэвсгэрт хуурамчаар хийдэг байж.
Баривчилгаа явуулсны дараагаа Чехийн нутгаас хуурамч 100-тын 1600 ширхэг, Германаас 50 мянган ширхэг дэвсгэрт илрүүлэн хураасан байна.
Чехийн банкны мэргэжилтнүүдийн тодорхойлсноор хуурамч дэвсгэртийг чанарын маш өндөр түвшинд хийсэн байна. Мөн хуурамч долларын дийлэнхийг Чехээр дамжуулан Украин руу гарган тэнд эргэлтэд оруулдаг байсныг тогтоожээ. Нэгэн үе Украин нь Майдан, түүний дараах Зүүн нутгийн хямрал, иргэний дайн гээд үндэсний валютын ханш нь огцом унахтай зэрэгцэн гадаад валют, түүний дотор ам.долларын хомсдолд ороод байсан. Иймд Украинд хуурамч ам.долларыг эргэлтэд оруулахад нэн тохиромжтой байсан нь ойлгомжтой.
Гэвч сүүлийн үед Балтын тэнгис орчмын Латви, Литва, Эстони зэрэг улсын гэмт бүлэглэлүүдийн дунд чанартай гүйцэтгэсэн хуурамч ам.долларын эрэлт их байна гэсэн мэдээллээр тэдэнтэй холбоо тогтоон ажиллаж эхлээд байсан мөн тогтоожээ.
Энэ бүлэглэлийн ажиллуулдаг байсан үйлдвэрийг ч бас илрүүлсэн байна. Германы нэгэн хотоос хамгийн сүйлийн үеийн техник, төхөөрөөмжөөр тоноглосон хуурамч дэвсгэртийн үйлдвэрийг олсон. Үүнээс гадны гэмт этгээдүүдийн чагнах, тагнах, хоорондоо харилцахдаа ашигладаг төхөөрөмж нь мөн боловсронгуй байсан тул цагдаагийн зарим ажлыг тогтмол хянадаг байсан нь илэрчээ.

0 Сэтгэгдэл