Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Хятадын саятан хуучин тосгоныхондоо шинэ хороолол барьж өгчээ
Сион Шуйхуа гэгч Хятадын саятан өөрийн өсч төрсөн хуучин тосгоноо орчин үеийн хаус хороолол болгон өөрчлөөд, оршин суугчдад нь үнэгүй өгчээ.
Тэрээр хуучирч муудсан модон байшингуудыг нурааж, газрын хөрстэй тэгшлээд, газар дээр нь гурван давхар хаус барьсан байна. Ингээд тосгонд амьдардаг 72 айлыг шинэ байранд оруулсан бөгөөд саятан эр өөрийн хүндэтгэн хайрлаж явдаг 18 айлд бүр тансаг зэрэглэлийн харш барьж өгсөн гэнэ.
Олон хүний сонор мялаасан энэ сайхан үйл явдал Хятадын өмнө мужийн Синю хотын Сионкен тосгонд болсон аж. 54 настай бизнесмэн эр Сион Шуйхуа бага насандаа тийм ч сайхан амьдрал үзээгүй боловч тосгоныхоо хүн ардын тус дэмээр амьдардаг байснаа өдий хүртэл мартаагүй явжээ. Барилга, төмрийн бизнес эрхэлж баяжсан тэрээр тосгоныхоо оршин суугчдад байшин бэлэглээд зогсохгүй өндөр настнууддаа өдрийн гурван хоол өгч байхаар амлажээ. Энэ бүх ажилд нийтдээ найман сая орчим ам.доллар зарцуулсан гэдэг мэдээ байна.
Саятан эр ярихдаа “Өнөөдөр би хэдий их хэмжээний мөнгө олдог болсон ч хаанаас яаж өдий зэрэгт хүрснээ мартаж болохгүй гэж боддог. Бага байхад минь манай гэр бүлийнхэнд үргэлж тусалдаг байсан тосгоныхондоо хэзээ нэгэн цагт хариу тус хүргэнэ дээ гэж бодож явдаг байсан” хэмээн ярьжээ.
Харин тосгоны ахмадууд “Энэ хүүгийн ээж аав ч хүнлэг сэтгэлтэй, тусч сайхан хүмүүс байсан. Ээж аавынхаа сайн чанарыг дуурайжээ” хэмээн магтах үгээ олж чадахгүй суугаа гэнэ.
Манай мөнгөтэй хүмүүс ийм сэтгэхүйтэй байдаг ч болоосой,
Сион Шуйхуа гэгч Хятадын саятан өөрийн өсч төрсөн хуучин тосгоноо орчин үеийн хаус хороолол болгон өөрчлөөд, оршин суугчдад нь үнэгүй өгчээ. Тэрээр хуучирч муудсан модон байшингуудыг нурааж, газрын хөрстэй тэгшлээд, газар дээр нь гурван давхар хаус барьсан байна. Ингээд тосгонд амьдардаг 72 айлыг шинэ байранд оруулсан бөгөөд саятан эр өөрийн хүндэтгэн хайрлаж явдаг 18 айлд бүр тансаг зэрэглэлийн харш барьж өгсөн гэнэ.
Олон хүний сонор мялаасан энэ сайхан үйл явдал Хятадын өмнө мужийн Синю хотын Сионкен тосгонд болсон аж. 54 настай бизнесмэн эр Сион Шуйхуа бага насандаа тийм ч сайхан амьдрал үзээгүй боловч тосгоныхоо хүн ардын тус дэмээр амьдардаг байснаа өдий хүртэл мартаагүй явжээ. Барилга, төмрийн бизнес эрхэлж баяжсан тэрээр тосгоныхоо оршин суугчдад байшин бэлэглээд зогсохгүй өндөр настнууддаа өдрийн гурван хоол өгч байхаар амлажээ. Энэ бүх ажилд нийтдээ найман сая орчим ам.доллар зарцуулсан гэдэг мэдээ байна.
Саятан эр ярихдаа “Өнөөдөр би хэдий их хэмжээний мөнгө олдог болсон ч хаанаас яаж өдий зэрэгт хүрснээ мартаж болохгүй гэж боддог. Бага байхад минь манай гэр бүлийнхэнд үргэлж тусалдаг байсан тосгоныхондоо хэзээ нэгэн цагт хариу тус хүргэнэ дээ гэж бодож явдаг байсан” хэмээн ярьжээ.
Харин тосгоны ахмадууд “Энэ хүүгийн ээж аав ч хүнлэг сэтгэлтэй, тусч сайхан хүмүүс байсан. Ээж аавынхаа сайн чанарыг дуурайжээ” хэмээн магтах үгээ олж чадахгүй суугаа гэнэ.
0 Сэтгэгдэл
Зочин
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг Ачийг чинь тэд бас бүү мартаг
2014.12.03
2014.12.03
























