Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Х.Мубаракийг гэм буруугүй гэж үзжээ
Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг 2011 оны жагсаал цуглааныг хүчээр тараах гэж оролдсон хэрэгт буруутган шалгаж байсныг шүүхээс хэрэгсэхгүй болгожээ. Одоогоос гурван жилийн өмнө Тахрирын талбайд болсон томоохон жагсаал цуглааны үеэр мөргөлдөөн болж, нэг хүн амиа алдсан юм. Үүний дараа ч үймээн самуун тасралтгүй гарч хүний амь нас, эрүүл мэнд, эд мөнгөний гарз их учирсан. Олон нийтийн энэ эмх замбараагүй байдлын төлөө тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Мубаракийг буруутган, эхэндээ бүх насаар нь хорих ял төлөвлөөд байсан ч эцэстээ хэрэгсэхгүй болголоо. Шүүхийн шийдвэр олон нийтийг бухимдуулж, Тахрирын талбайд бас нэг жагсаал цуглаан гарахад хүргэсэн байна.
86 настай Хосни Мубарак энэ хэрэгт ял сонсохгүй үлдсэн ч улсын мөнгийг завшсан гэдэг өөр хэргээр одоо гурван жилийн ялаа эдэлж байгаа юм. Гэхдээ эрүүл мэндийн шалтгаанаар тэрээр хорих ялынхаа дийлэнх хугацааг цэргийн эмнэлэгт өнгөрүүлж буй.
Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг 2011 оны жагсаал цуглааныг хүчээр тараах гэж оролдсон хэрэгт буруутган шалгаж байсныг шүүхээс хэрэгсэхгүй болгожээ. Одоогоос гурван жилийн өмнө Тахрирын талбайд болсон томоохон жагсаал цуглааны үеэр мөргөлдөөн болж, нэг хүн амиа алдсан юм. Үүний дараа ч үймээн самуун тасралтгүй гарч хүний амь нас, эрүүл мэнд, эд мөнгөний гарз их учирсан. Олон нийтийн энэ эмх замбараагүй байдлын төлөө тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Мубаракийг буруутган, эхэндээ бүх насаар нь хорих ял төлөвлөөд байсан ч эцэстээ хэрэгсэхгүй болголоо. Шүүхийн шийдвэр олон нийтийг бухимдуулж, Тахрирын талбайд бас нэг жагсаал цуглаан гарахад хүргэсэн байна. 86 настай Хосни Мубарак энэ хэрэгт ял сонсохгүй үлдсэн ч улсын мөнгийг завшсан гэдэг өөр хэргээр одоо гурван жилийн ялаа эдэлж байгаа юм. Гэхдээ эрүүл мэндийн шалтгаанаар тэрээр хорих ялынхаа дийлэнх хугацааг цэргийн эмнэлэгт өнгөрүүлж буй.
0 Сэтгэгдэл
























