Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Н.Саркози Ерөнхийлөгч болох замаа заслаа
Францын Ерөнхийлөгч асан Николь Саркози 2017 оны сонгуульд нэр дэвших замаа засч эхэлжээ. Тэрээр сөрөг хүчний UMP намын даргаар сонгогдсон байна. Н.Саркози намын даргын сонгуульд өрсөлдөөд 64,5 хувийн саналаар сонгогджээ.
Хэдийгээр Ерөнхийлөгч Франсуа Олландын нэр хүнд олон нийтийн дунд хангалттай муу байгаа ч UMP нам хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байгаа юм. Н.Саркози 2004 онд тус намын даргаар сонгогдоод, 2007 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан билээ. Тэр үед Н.Саркози нам дотроо 85 хувийн рейтингээр дарга болж байсан бол энэ удаа 70 хувь ч хүрсэнгүй. Тиймээс энэ нь Н.Сарзозийн хувьд улс төрд дуулиан шуугиантайгаар эргэн ирэх гэсэн төлөвлөгөөг нь нураасан хэрэг боллоо гэж хэвлэлүүд бичиж байна.
Гэсэн хэдий ч намын дарга болсон нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд маш том алхам болно гэж ажиглагчид үзэж байна. 2017 оны сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ UMP нам хоёр жилийн дараа шийдэх юм. Хэвлэлүүдийн таамаглаж байгаагаар экс Ерөнхий сайд Ален Жюппе, Франсуа Филлон нар UMP намаас нэр дэвших бодолтой байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл