Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Швейцарь цагаачдыг хэрхэхээ шийдэв
Швейцарьчууд цаашид цагаачдад нээлттэй орон байх эсэхээ олон нийтийн санал асуулгаар шийдэхээр өчигдөр бүх нийтээр санал хураалгалаа. 8,2 сая хүн амтай тус улс цагаачдын тоог нийт иргэдийнхээ 0,2 хувьтай тэнцэх хэмжээнд барих уу үгүй юу гэдгээ шийдэхээр ийн санал асуулга зохион байгуулсан юм. Одоогоор тус улс дахь цагаач иргэдийн тоо 1,92 сая хүрээд байгаа аж. Ихэвчлэн Европын орнууд, тэр дундаа Италиас тус улсад цагаачлагчдын тоо өндөр байдаг бөгөөд эдийн засгийн өндөр хөгжил, хүрээлэн буй орчин болоод нийгмийн таатай нөхцөлөөрөө гадаадын иргэдийг их татдаг.
Гэвч Швейцарийн уугуул хүн ам нь гадаадын цагаачид нэмэгдэх тусам тэдэнд зориулж шинээр дэд бүтэц, барилга байшин барьж байгуулж, тээврийн хэрэгслийн тоо ч нэмэгдэж тэр хэрээр Швейцарийн нэрийн хуудас болсон үзэсгэлэнт байгальд сөргөөр нөлөөлнө гэж эмээж байгаа юм. Гэсэн хэдий ч байгалиа хамгаалах гээд гадаадын цагаачдын тоог хязгаарласнаар эдийн засагт нь ч сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Учир нь, тус улсын нийт ажиллах хүчний 25 хувийг цагаачид бүрдүүлдгээс гадна Европын бусад орноос чадвартай боловсон хүчин авах хэрэгцээ шаардлага гарсаар байгаа. Тийм учраас швейцарьчууд эцсийн дүндээ эдийн засгаа хамгаалах уу эсвэл байгалиа аврах уу гэдэг дээр сонголт хийсэн гэсэн үг. Санал асуулгын дүн өнөөдөр гарна.
Швейцарьчууд цаашид цагаачдад нээлттэй орон байх эсэхээ олон нийтийн санал асуулгаар шийдэхээр өчигдөр бүх нийтээр санал хураалгалаа. 8,2 сая хүн амтай тус улс цагаачдын тоог нийт иргэдийнхээ 0,2 хувьтай тэнцэх хэмжээнд барих уу үгүй юу гэдгээ шийдэхээр ийн санал асуулга зохион байгуулсан юм. Одоогоор тус улс дахь цагаач иргэдийн тоо 1,92 сая хүрээд байгаа аж. Ихэвчлэн Европын орнууд, тэр дундаа Италиас тус улсад цагаачлагчдын тоо өндөр байдаг бөгөөд эдийн засгийн өндөр хөгжил, хүрээлэн буй орчин болоод нийгмийн таатай нөхцөлөөрөө гадаадын иргэдийг их татдаг. Гэвч Швейцарийн уугуул хүн ам нь гадаадын цагаачид нэмэгдэх тусам тэдэнд зориулж шинээр дэд бүтэц, барилга байшин барьж байгуулж, тээврийн хэрэгслийн тоо ч нэмэгдэж тэр хэрээр Швейцарийн нэрийн хуудас болсон үзэсгэлэнт байгальд сөргөөр нөлөөлнө гэж эмээж байгаа юм. Гэсэн хэдий ч байгалиа хамгаалах гээд гадаадын цагаачдын тоог хязгаарласнаар эдийн засагт нь ч сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Учир нь, тус улсын нийт ажиллах хүчний 25 хувийг цагаачид бүрдүүлдгээс гадна Европын бусад орноос чадвартай боловсон хүчин авах хэрэгцээ шаардлага гарсаар байгаа. Тийм учраас швейцарьчууд эцсийн дүндээ эдийн засгаа хамгаалах уу эсвэл байгалиа аврах уу гэдэг дээр сонголт хийсэн гэсэн үг. Санал асуулгын дүн өнөөдөр гарна.
0 Сэтгэгдэл
























