Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Ерөнхийлөгчийн охидыг гоочлоод шүүмжлэлийн бай болгов
АНУ-ын Бүгд найрамдах намын хэвлэл мэдээлэл, харилцааны газрын дарга Элизабет Лотен хэмээх эмэгтэй Ерөнхийлөгч Б.Обамагийн охидод “Facebook” хуудсаараа сургамж айлдах гэсэн биш эцэст нь өөрөө тун ч эвгүй байдалд орж, шүүмжлэлийн бай боллоо.
АНУ-ын Ерөнхийлөгч Талархлын баяр тохиолдуулан телевизээр үг хэлэхдээ цацагт хяруулын амь өршөөдөг тогтсон уламжлал. Ерөнхийлөгч цацаг хяруулын амийг өршөөх үед гэр бүлийнхэн нь, ялангуяа хүүхдүүд нь хамт байдаг заншилтай. Энэ уламжлал ёсоор Б.Обамаг үг хэлэх үеэр Малиа, Саша хоёр охин нь хамт байлцсан боловч өсвөр насны охидын хувьд энэ заншил тийм ч сонирхол татахгүй байгаа нь байр байдлаас нь илт харагдаж байсан юм. Харин Бүгд найрамдах намын хэвлэл мэдээлэл хариуцсан захирал Элизабет Лотен Ерөнхийлөгчийн охидыг аавыгаа үг хэлж байхад илт сонирхолгүй, уйтгартай царай гаргах хэрэггүй хэмээн зааварлажээ.
Тэрээр мөн Малиа, Саша хоёр хувцаслалтдаа анхаарсангүй хэмээн шүүмжлээд тэдний өмссөн богино банзал бол бааранд л өмсөх хувцас, хэдий өсвөр насны охид ч гэлээ Цагаан ордонд амьдардаг, Ерөнхийлөгчийн хүүхдүүд гэдгээ санаад бусдын хүндэтгэл хүлээхүйц, зохих ёсоор биеэ авч явах хэрэгтэй гэх мэтээр сургамжилж. Тэрээр Б.Обамагийн охидыг шүүмжлэхдээ Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёрыг ч өөлөхөө мартсангүй. Тэднийг үлгэр дуурайл болж чадахгүй хүмүүс хэмээн дүгнэсэн байна.
Хэдийгээр Элизабет Лотен өөрийн үзэл бодлоо олон нийтийн сүлжээн дэх хувийн орон зайд илэрхийлсэн авч түүний энэ үйлдэл нэгдүгээрт өсвөр насны хүүхдүүдийг гутаан доромжилсон гэдгээрээ олон нийтийг ихээхэн дургүйцүүлээд зогсохгүй Б.Обамагийн сөрөг хүчин болох Бүгд найрамдах намын нөлөө бүхий албан тушаалтан ийм өчүүхэн дорой асуудлаар Ерөнхийлөгчийн нэр хүндийг унагах гэж оролдсон арчаагүй үйлдэл болж харагдлаа. Энэ алдаагаа ч Элизабет Лотен удалгүй ойлгосон бололтой. Facebook хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгчийн охидоос уучлал гуйгаад, энэ бодлогогүй алхмынхаа төлөө гэмшиж, зөндөө залбирсан хэмээн бичжээ.
АНУ-ын Бүгд найрамдах намын хэвлэл мэдээлэл, харилцааны газрын дарга Элизабет Лотен хэмээх эмэгтэй Ерөнхийлөгч Б.Обамагийн охидод “Facebook” хуудсаараа сургамж айлдах гэсэн биш эцэст нь өөрөө тун ч эвгүй байдалд орж, шүүмжлэлийн бай боллоо. АНУ-ын Ерөнхийлөгч Талархлын баяр тохиолдуулан телевизээр үг хэлэхдээ цацагт хяруулын амь өршөөдөг тогтсон уламжлал. Ерөнхийлөгч цацаг хяруулын амийг өршөөх үед гэр бүлийнхэн нь, ялангуяа хүүхдүүд нь хамт байдаг заншилтай. Энэ уламжлал ёсоор Б.Обамаг үг хэлэх үеэр Малиа, Саша хоёр охин нь хамт байлцсан боловч өсвөр насны охидын хувьд энэ заншил тийм ч сонирхол татахгүй байгаа нь байр байдлаас нь илт харагдаж байсан юм. Харин Бүгд найрамдах намын хэвлэл мэдээлэл хариуцсан захирал Элизабет Лотен Ерөнхийлөгчийн охидыг аавыгаа үг хэлж байхад илт сонирхолгүй, уйтгартай царай гаргах хэрэггүй хэмээн зааварлажээ.

0 Сэтгэгдэл