Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Умард Солонгос Оросоос газар түрээсэлнэ гэнэ
БНАСАУ-ын Засгийн газар ОХУ-ын Хабаровск мужаас хүнсний ногоо тариалах, мал хариулах, боловсруулах үйлдвэр барих 10 мянган га газар түрээслэх бодолтой байгаагаа ХАА-н сайд Го Мен Хи нь мэдэгджээ.
“Оросын талаас бид 10 мянган га газар түрээсээр авахыг хүсч байгаа” гэж тэрээр Хабаровск мужийн засгийн газрын орлогч сайд Александр Яцемтай уулзахдаа хэлжээ.
Хабаровскийн Засгийн газрын орлогч хариуд нь ХАА-н салбарт хамтран ажиллах талаар бүр аравдугаар сард БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Су Ены айлчлалын үеэр ярилцсан гээд тодорхой төслүүд дээр хамтран ажиллаж хэлэлцэн тохирсон гэсэн байна.
Хабаровскийн хязгаар солонгосын талтай үр траианы үйлдвэрлэл, хүнсний ногоо тарих, мал аж ахуй, загас агнуурын талаар хамтран ажиллах саналтай байгаа юм байна. Тэр бас “Бид газар түрээслүүлж, хамтарсан аж ахуй нэгж байгуулж болох юм” гэжээ.
Тус хязгаарын Өмчийн харилцааны яамны төлөөлөгчийн мэдээлснээр бол өөрийн өмнөд нутагтаа 1,5-3 мянган га газар түрээслүүлж болох гэнэ. Үүнтэй зэрэгцээд Дээд буреины районы тэргүүн Петр Титков умардын төлөөлөгчдөд өөрийн районоосоо ашиглахгүй байгаа 7,2 мянган га газар түрээслүүлж болох юм гэсэн байна.
“Дээд Буреины район БНАСАУ-аас ажиллах хүч авч байсан туршлагатай. 1967-1995 онд хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрээр Умард Солонгосын ажилчид манай районы нутагт мод бэлтгэх ажил эрхэлж байсан юм” гэж Титков хэлсэн байна.
БНАСАУ-ын Засгийн газар ОХУ-ын Хабаровск мужаас хүнсний ногоо тариалах, мал хариулах, боловсруулах үйлдвэр барих 10 мянган га газар түрээслэх бодолтой байгаагаа ХАА-н сайд Го Мен Хи нь мэдэгджээ. “Оросын талаас бид 10 мянган га газар түрээсээр авахыг хүсч байгаа” гэж тэрээр Хабаровск мужийн засгийн газрын орлогч сайд Александр Яцемтай уулзахдаа хэлжээ.

0 Сэтгэгдэл