Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Хүүхэд төрүүлдэггүй хүүхнүүдийг буруутгав
Японы Сангийн сайд Таро Асо болдоггүй амтайгаараа алдартай нэгэн. Өндөр настнуудыг хурдхан талийж өгөх хэрэгтэй хэмээн хэлснээр нэлээн шүүмжлэл дагуулж байсан тэрээр өчигдөр Саппоро мужид олон нийттэй уулзах үеэрээ “Ахмадуудын тоо өсч байгаа нь хамгийн санаа зовоосон асуудал мэтээр ярьдаг ч үнэн хэрэгтээ хамгийн асуудалтай хүмүүс нь хүүхэд гаргадаггүй хүүхнүүд шүү дээ” гэж ярьжээ. Хэдийгээр Япон төрөлт багатай, бүсгүйчүүдийнх нь төрөлт 1,4 хувьтайгаараа өндөр хөгжилтэй орнууд дундаа хамгийн сүүлд бичигддэг боловч Сангийн сайдын шүүмжлэл олны дургүйцлийг төрүүлсэн нь тодорхой. Япон бүсгүйчүүдийн хувьд амаржсаны дараа ажлын байраа хадгалах бараг боломжгүй байдгаас шалтгаалан санхүүгийн аюулгүй байдал, цаашдын карьераа хамгаалах уу эсвэл гэртээ суух уу гэдэг дээр сонголт хийхээс цааргалан хүүхэд төрүүлэх цаг хугацаагаа хойшлуулсаар байдаг. Тус улсын Засгийн газар төрөлтийг дэмжих үүднээс эмэгтэйчүүдийн ажлын байрыг хадгалах, хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ зэрэгт тусгайлан бодлого гарган дэмжинэ хэмээн мэдэгдэж буй ч дорвитой өөрчлөлт гарах төлөвгүй байгаа юм.

0 Сэтгэгдэл