Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Монакогийн вангийн хатан ихэр хүүхэд төрүүллээ
Монакогийн гүн Альбер II-ын хатан Шарлен ихэр хүүхэд төрүүлсэн байна. Монакогийн Альбер II вангийн ээж Грейс хатны нэрэмжит төв эмнэлэгт нэгэн зэрэг хорвоод мэндэлсэн охин хүү хоёрын болон эхийн нь бие сайн байгаа гэнэ.
Монакогийн захирагч Жак Оноре Ренье гэж нэрлэх хүүд вангийн ширээ залгамжлуулна гэдгээ үүний өмнө мэдээлсэн юм. Охины нэрийг харин Габриэлла Тереза Мария гэжээ. Охин Гариэллэ түрүүлж мэндэлсэн бол хоёр минутын дараа хүү Жак төржээ.
Ван угсаа залгамжлах хүүтэй болсныг тохиолдуулан Вангийн ордны өмнө ёслолын буудлага хийжээ. Охин хүү хоёртой болсон вангийнх ихэр хүүхэд төрсөнтэй холбогдуулан ойрын үед бүх ард түмний баяр зохион байгуулах юм байна.

Вангийн хатан 36 настай Шарлен ийн анхны төрөлтөөрөө ихэр хүүхэдтэй болж байгаа бол ван Альбертийн хувьд нэр бүлээсээ гадуур 22 настай Жазмин Грейс, 10 настай Александр гэсэн хоёр хүүхэдтэй юм.

0 Сэтгэгдэл