Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Пакистанд зэвсэгт дайчид 500 хүүхэд барьцааллаа гэж мэдээлж байна

Пакистаны Пешавар мужид цэргийн албан хаагчдын хүүхэд суралцдаг сургуулийн хэдэн зуун хүүхдийн зэвсэглэсэн зургаан террорист этгээд барьцаалж авлаа гэж хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Reuters агентлагийн мэдээгээр бол сургууль дотор буун дуу гарсан байна. Сургуулийг бүслээд байгаа пакистаны зэвсэгт хүчнийхэн дотор лавтай 500 орчим сурагч, багш нар байгаа гэж мэдээлжээ.
АР-ын мэдээгээр бол хоёр сурагч амь алдсан гэж байгаа бол Пакистаны хэвлэлүүдэд дөрвөн сурагч амь алдаж 30 орчим хүүхэд шархадсан гэж бичиж байна.
Зэвсэгт халдлагын хариуцлагыг “Техрик-и-талибан Пакистан” гэдэг зэвсэгт бүлэглэл өөртөө үүрчээ.
“Техрик-и-талибан Пакистан” нэртэй лалын зэвсэгт байгууллага нь 2007 онд байгуулагдсан, Пахкистан болон Афганистаны хил дээрх Зоне үндэстнүүдийн нутагт байрлаж пакистаны террорист бүлэглэлүүдийг нэгтгэдэг байгууллага юм байна.
Тэд пакистаны албан ёсны засгийн газрыг эсэргүүцэж пакистанд шариатын дэглэм тогтоох, Пакистан, Афганистаны нутгаас НАТО-гийн хүчинд цохилт өгөх зорилготой гэнэ.
2013 оны намар АНУ-ын Агаарын хүчний нисгэгчгүй онгоц энэ бүлэглэлийн удирдагч Хакимулла Мехсудыг хөнөөсний хариуд эдний дайчид Пакистанд удаа дараа халдаж Пакистаны томоохон хот Карачигийн олон улсын нисэх буудлыг эзлээд байгаа юм.
130 ХҮҮХЭД ҮХЭВ ЭЭ.

0 Сэтгэгдэл
2014.12.16