Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2014 онд 66 сэтгүүлч амь алдаж 119 сэтгүүлчийг хулгайлжээ

Өнгөрч байгаа 2014 онд дэлхий дахинаа албан үүргээ гүйцэтгэж явсан 66 сэтгүүлч амиа алдаж, 119 сэтгүүлч хулгайлагдсан хэмээн олон улсын эрх хамгаалах “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын илтгэлд дурджээ.
Илтгэлд бичсэнээр бол хэвлэл мэдээллийн салбарынханд хамгийн аюултай орон өнгөрсөн жил Сири байсан байна. Тэнд 15 сэтгүүлч амиа алдсан бол бас 7 сурвалжлагч ойрхи дорнодын зөрчил мөргөлдөөнийг сурвалжилж яваад амиа алджээ. Украинд гэхэд л зургаан сэтгүүлч зэвсэгт мөргөлдөөний золиос болж амь алдсан бол Ирак Ливид дөрвөн сурвалжлагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь хохирсон байна.
Гэхдээ өнгөрсөн онд амь алдсан сэтгүүлч, сурвалжлагчийн тоо өмнөх 2013 онд 71 байсныг бодвол буурсан тоо гарч байгаа юм.
Харин сэтгүүлч сурвалжлагчдыг хулгайлах явдал огцом өсч байгааг илтгэлд тэмдэглэсэн байна. Өнгөрч байгаа 2014 онд нийт 119 сурвалжлагч, сэтгүүлчийг хулгайлсны 33-ыг нь гэхэд манай гаригийн халуун цэгийн нэг болсон Украинд хулгайлжээ. Тэгвэл Ливид 29, Сирид 27, Иракт 20 сэтгүүлчийг ажлаа хийж явсны нь төлөө хулгайлсан байна.

Энэ бүхний зэрэгцээ 2014 онд дэлхий даяар мэргэжлийн ажлаа хийж гүйцэтгэсний төлөө 178 сэтгүлч, сурвалжлагч шоронд орсон гэж тус илтгэлд бичжээ.

0 Сэтгэгдэл