Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
ОХУ-ын төв банк хүүгийн түвшингээ 17 хувьд хүргэлээ
ОХУ-ын төв банк хүүгийн түвшингээ 10,5 хувь байсныг 17 болгон огцом нэмлээ. Энэ нь рублийн ханшийн уналтын эсрэг авч буй арга хэмжээ гэж төв банк мэдэгджээ. Барууны орнуудын Орост тавьсан хориг болоод газрын тосны үнэ унасан зэрэг шалтгаанаар рублийн америк доллартай харьцах ханш энэ он гарсаар 50 хувь уначихаад байгаа юм. Төв банк дээрх арга хэмжээг авахаас өмнө нэг доллар 67 рубльтэй тэнцэж байсан бол хүүгийн түвшинг нэмсний дараа 58 болж өсчээ. Гэсэн ч төд удалгүй эргээд унаж, одоо 62-т хэлбэлзэж байгаа гэсэн мэдээ байна.
Оросын төв банк ханшийг тогтворжуулахын тулд зах зээлээс рубль худалдан авах зэргээр 70 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа ч уналтыг зогсоож чадахгүй байгаа юм. Сүүлийн 15 жилийн хугацаанд рублийн ханш ингэж унасан удаагүй билээ.
Энэ байдлаар цаашид газрын тосны үнэ өсөхгүй бол ОХУ-ын эдийн засаг 2015 онд өсөх нь бүү хэл 0,7 хувиар агшина гэж Дэлхийн банк анхааруулаад байгаа юм. Баррель нь 55 ам.доллараар арилжаалагдаж буй газрын тосны үнэ ойрын ирээдүйд ч, ирэх жил ч өсөх төлөв ажиглагдахгүй байна хэмээн шинжээчид мэдэгдэж буй.
ОХУ-ын төв банк хүүгийн түвшингээ 10,5 хувь байсныг 17 болгон огцом нэмлээ. Энэ нь рублийн ханшийн уналтын эсрэг авч буй арга хэмжээ гэж төв банк мэдэгджээ. Барууны орнуудын Орост тавьсан хориг болоод газрын тосны үнэ унасан зэрэг шалтгаанаар рублийн америк доллартай харьцах ханш энэ он гарсаар 50 хувь уначихаад байгаа юм. Төв банк дээрх арга хэмжээг авахаас өмнө нэг доллар 67 рубльтэй тэнцэж байсан бол хүүгийн түвшинг нэмсний дараа 58 болж өсчээ. Гэсэн ч төд удалгүй эргээд унаж, одоо 62-т хэлбэлзэж байгаа гэсэн мэдээ байна. Оросын төв банк ханшийг тогтворжуулахын тулд зах зээлээс рубль худалдан авах зэргээр 70 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа ч уналтыг зогсоож чадахгүй байгаа юм. Сүүлийн 15 жилийн хугацаанд рублийн ханш ингэж унасан удаагүй билээ.
Энэ байдлаар цаашид газрын тосны үнэ өсөхгүй бол ОХУ-ын эдийн засаг 2015 онд өсөх нь бүү хэл 0,7 хувиар агшина гэж Дэлхийн банк анхааруулаад байгаа юм. Баррель нь 55 ам.доллараар арилжаалагдаж буй газрын тосны үнэ ойрын ирээдүйд ч, ирэх жил ч өсөх төлөв ажиглагдахгүй байна хэмээн шинжээчид мэдэгдэж буй.
0 Сэтгэгдэл
























