Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Рублийн уналтаас болж “Apple” Орост бүтээгдэхүүнээ зарахаа болив
Applе компани рублийн ханшны уналтаас шалтгаалан ОХУ-ын хэрэглэгчдэд онлайнаар бараа бүтээгдэхүүнээ худалдаалахаа зогсоожээ. Ханшийн уналт нь Оросын зах зээлд тохирсон үнэ тогтооход хэтэрхий түвэгтэй байгаа учир ийм шийдвэр гаргасан гэж компани мэдэгдлээ. Рублийн үнэ цэнэ буурч байгаагаас “Apple”-ийн бараа бүтээгдэхүүн Орост Европын бусад орноос даруй 20 хувиар хямд худалдаалагдаж байгаа аж.
Рублийн америк доллартай харьцах ханш энэ долоо хоногт гэхэд 20 хувь уначихаад байна. Энэ бүхнийг зогсоохоор Оросын төв банк бодлогын хүүгээ 17 хувь хүртэл өсгөж, хоёр тэрбум ам.долларын интервенц хийсэн ч нөхцөл байдлыг дорвитой эргүүлэх шинж одоохондоо ажиглагдахгүй байна. Лхагва гарагийн ханшаар нэг ам.доллар 79 рубльтэй тэнцэж байв.
Applе компани рублийн ханшны уналтаас шалтгаалан ОХУ-ын хэрэглэгчдэд онлайнаар бараа бүтээгдэхүүнээ худалдаалахаа зогсоожээ. Ханшийн уналт нь Оросын зах зээлд тохирсон үнэ тогтооход хэтэрхий түвэгтэй байгаа учир ийм шийдвэр гаргасан гэж компани мэдэгдлээ. Рублийн үнэ цэнэ буурч байгаагаас “Apple”-ийн бараа бүтээгдэхүүн Орост Европын бусад орноос даруй 20 хувиар хямд худалдаалагдаж байгаа аж.Рублийн америк доллартай харьцах ханш энэ долоо хоногт гэхэд 20 хувь уначихаад байна. Энэ бүхнийг зогсоохоор Оросын төв банк бодлогын хүүгээ 17 хувь хүртэл өсгөж, хоёр тэрбум ам.долларын интервенц хийсэн ч нөхцөл байдлыг дорвитой эргүүлэх шинж одоохондоо ажиглагдахгүй байна. Лхагва гарагийн ханшаар нэг ам.доллар 79 рубльтэй тэнцэж байв.
0 Сэтгэгдэл
























