Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Манай дэлхий дээр өнөөдөр 20 сая хүн цагаачлан амьдарч байна

Өнөөдөр олон улсны цагаачлагчдын өдөр. Цагаачлалын асуудлаарх олон улсын комиссын мэдээгээр өнөөдөр дэлхий даяар 20 сая буюу манай гаригийн хүн амын 3 хувьтай тэнцэх хүн өөр бусад орнуудад цагаачлан амьдарч байна.
Энэ 20 сая хүний тавны нэг нь болох 4 сая хүн АНУ-д амьдарч байгаа бол 34 хувь нь Европын орнуудад, 28 хувь нь Азид нүүдэллэн амьдарч байгаа гэнэ.
Voice of the People байгууллагын асуулгаар цагаачлан амьдрахад хамгийн таатай орноор цагаачид Канадыг нэрлэсэн байна. Цагаачлан амьдрахыг хүсч байгаа хүмүүсийн 42 хувь н Канадад очиж амьдрахыг илүүд үздэг гэжээ. Хоёрдугаар байрт АНУ 41 хувь, гуравдугаар байрт Их британи, Итали, Францыг хүмүүсийн 32 хувь нь нэрлэсэн байна.
Зарим оронд цагаач иргэдийн тоо хүн амынхнь тоонд харьцуулахад хэт их өссөн байдаг. Кувейтэд цагаачлан амьдарч байгаа хүн нийт хүн амынх нь 50 хувьтай тэнцэж байгаа бол Австралид 25, Канадад 19 хувьд хүрч байна.
Манай хойд хөрш ОХУ-д цагаачлан амьдарч байгаа иргэд хүн амын нь 12,5 хувигй эзэлж байгаа бол тэдний ихэнх нь Тусгар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд буюу хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан орнуудын иргэд байна.
Зөвхөн нийслэл Москвад гэхэд л 8 сая хөдөлмөрийн цагаач иргэн байгаагийн дотор белорус 3, гүрж 7, азарбайжан 8, армян 15, украин 17 хувийг эзэлж байна.

0 Сэтгэгдэл