Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Крымд хориг арга хэмжээ авчээ
ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ авах тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баасан гарагт гарын үсэг зурсан билээ. Цагаан ордны албан ёсны мэдээлэлд дурдсанаар, уг баримт бичигт Крымтэй тогтоосон эдийн засгийн харилцаанд хориг тавьсан байна.
Холбогдох зарлигт заасны дагуу АНУ-ын бараа, технологи, үйлчилгээг Крымд экспортлохыг, мөн Крымээс АНУ-д бараа, үйлчилгээ импортлохыг хоригложээ. Тус хойгт Америкийн хөрөнгө оруулалтыг хориглоно, мөн “Крымын хувь хүн болон байгууллагуудад хориг арга хэмжээ авна”.
Крымд авсан хориг арга хэмжээний тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн шинэ зарлигт дээрх худалдаа, эдийн засгийн хязгаарлалтад хамаарах хүмүүсийг тус улсад зорчихыг хоригложээ.
Энэ зарлиг нь Америкийн бизнес эрхлэгчдэд зохих дохиог өгөх ёстой бөгөөд Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд орсныг АНУ хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг нотолно гэж тус улсын Засгийн газар үзэж байгаа аж. “Украины зүүн нутгийн салан тусгаарлагчдыг” дэмжихээ зогсоож, Минскийн гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг ОХУ-д дахин уриалж байна гэж Обама мэдэгджээ.
ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ авах тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баасан гарагт гарын үсэг зурсан билээ. Цагаан ордны албан ёсны мэдээлэлд дурдсанаар, уг баримт бичигт Крымтэй тогтоосон эдийн засгийн харилцаанд хориг тавьсан байна.Холбогдох зарлигт заасны дагуу АНУ-ын бараа, технологи, үйлчилгээг Крымд экспортлохыг, мөн Крымээс АНУ-д бараа, үйлчилгээ импортлохыг хоригложээ. Тус хойгт Америкийн хөрөнгө оруулалтыг хориглоно, мөн “Крымын хувь хүн болон байгууллагуудад хориг арга хэмжээ авна”.

0 Сэтгэгдэл