Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Арабын хавраас хойш анхны чөлөөт сонгуулиа хийлээ
Арабын хувьсгалыг анхлан эхлүүлсэн Тунис анх удаа чөлөөт сонгууль хийж, төрийн тэргүүнээ сонголоо. Сонгогчдын 55,5 хувийн саналаар нэр дэвшигч Бежи Кайд Эссебси улсынхаа анхны чөлөөт сонгуульд ялалт байгуулжээ. 88 настай шинэ Ерөнхийлөгчийн ялалтын баярыг дэмжигчид нь Тунисын төв талбайд тэмдэглэцгээжээ. Өрсөлдөгч нь ийнхүү ялалтаа зарласан ч Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Монсеф Марзукигийн талынхан ялагдлаа тийм ч амар хүлээн зөвшөөрсөнгүй. М.Марзукигийн хэвлэлийн төлөөлөгч өрсөлдөгч талын ялалтын тухай мэдээ үндэслэлгүй хэмээн мэдэгджээ. Ямартай ч хоёр нэр дэвшигчийн саналын хувь маш ойр байсан бололтой.
Сонгуульд ялсан Бежи Кайд Эссебсигийн хувьд хувьсгалт хөдөлгөөнөөр суудлаасаа унасан Ерөнхийлөгч Бен Алигийн үед ч, түүний дараах удирдагч Хабиб Бургуйбагийн үед ч төрийн өндөр албанд ажиллаж байсан нэгэн бөгөөд улсынхаа хамгийн баян чинээлэг эргийн бүс нутагт нэр хүндтэй, нөлөө ихтэй гэнэ. Харин түүний өрсөлдөгч, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Марзукигийн хувьд Бен Алигийн үед цөлөгдөж байсан, хүний эрхийн идэвхтэн тэмцэгч юм. Хэдийгээр түүний талынхан ялагдлаа одоогоор хүлээн зөвшөөрөөгүй ч тэрээр өөрөө бол “Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан хугацааг элдэв асуудалгүйгээр амар тайвнаар дуусгаж чадсанаараа Тунисын ард түмэн бахархах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

0 Сэтгэгдэл