Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Цагдаа нарт халгаатай өдрүүд
Өнгөрсөн амралтын өдөр Америкийн цагдаа нарт халгаатай өдрүүд байлаа. Исмаайл Бринсли хэмээх этгээд Мэрилэнд дэх Балтиморын хотын захад хоёр цагдаа буудаж хөнөөгөөд өөрийнхөө амийг ч бас хороожээ. Тэрээр энэ хэргийг үйлдэхээс өмнө хуучин найз бүсгүйгээ мөн буудаж, хүндээр шархдуулсан байна. Гэмт этгээд цагдаа нарын эсрэг ийм хэрэг өдүүлж болзошгүй гэдгийг уг нь холбогдох албаныханд мэдэгдсэн боловч тэр нь хэтэрхий хожимдож иржээ. Тэрээр “Facebook”, “Instagram” гээд олон нийтийн сүлжээгээрээ цагдаа нарыг заналхийлсэн утгатай пост олноор нь бичиж байсан бөгөөд үүнийг нь харсан нэг найз нь цагдаагийнханд мэдэгдэж, улмаар тэднийг чиглэсэн халдлага гарч болзошгүй хэмээн сэрэмжлүүлэг орон нутгийн хууль сахиулагчдад хүргэсэн байжээ. Гэхдээ хэрэг гарахтай бараг зэрэгцэн сэрэмжлүүлгийг тараасан учир дээрх хоёр цагдаа амь насаа хамгаалж чадаагүй байна. Тэднийг ажил үүргээ гүйцэтгэж явахад нь гэмт этгээд машиндаа сууж байгаад буудсан байж. Сүүлийн үед цагдаа нар энгийн иргэдийн амь насанд хүрсэн хэд хэдэн тохиолдол гарч, америкчуудын дургүйцлийг төрүүлсэн нь Исмааил Бринслиг ийнхүү цагдаа нарт халдахад хүргэсэн бололтой.
Энэ хэргээс гадна Флорида мужид мөн л ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн офицерыг буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Түүнийг ямар шалтгаанаар хөнөөсөн нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Өнгөрсөн амралтын өдөр Америкийн цагдаа нарт халгаатай өдрүүд байлаа. Исмаайл Бринсли хэмээх этгээд Мэрилэнд дэх Балтиморын хотын захад хоёр цагдаа буудаж хөнөөгөөд өөрийнхөө амийг ч бас хороожээ. Тэрээр энэ хэргийг үйлдэхээс өмнө хуучин найз бүсгүйгээ мөн буудаж, хүндээр шархдуулсан байна. Гэмт этгээд цагдаа нарын эсрэг ийм хэрэг өдүүлж болзошгүй гэдгийг уг нь холбогдох албаныханд мэдэгдсэн боловч тэр нь хэтэрхий хожимдож иржээ. Тэрээр “Facebook”, “Instagram” гээд олон нийтийн сүлжээгээрээ цагдаа нарыг заналхийлсэн утгатай пост олноор нь бичиж байсан бөгөөд үүнийг нь харсан нэг найз нь цагдаагийнханд мэдэгдэж, улмаар тэднийг чиглэсэн халдлага гарч болзошгүй хэмээн сэрэмжлүүлэг орон нутгийн хууль сахиулагчдад хүргэсэн байжээ. Гэхдээ хэрэг гарахтай бараг зэрэгцэн сэрэмжлүүлгийг тараасан учир дээрх хоёр цагдаа амь насаа хамгаалж чадаагүй байна. Тэднийг ажил үүргээ гүйцэтгэж явахад нь гэмт этгээд машиндаа сууж байгаад буудсан байж. Сүүлийн үед цагдаа нар энгийн иргэдийн амь насанд хүрсэн хэд хэдэн тохиолдол гарч, америкчуудын дургүйцлийг төрүүлсэн нь Исмааил Бринслиг ийнхүү цагдаа нарт халдахад хүргэсэн бололтой. Энэ хэргээс гадна Флорида мужид мөн л ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн офицерыг буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Түүнийг ямар шалтгаанаар хөнөөсөн нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
0 Сэтгэгдэл
























