Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Парист дахиад халдлага болж хүн барьцааллаа
Францын зүүн хойд нутгийн Даммартен-ан-Гоэль хотод орон нутгийн нэгэн хэвлэлийн газарт алан хядагч ах дүү Саид болон Шериф Куаши нар хүмүүс барьцаалсныг тусгай ажиллагаа явуулсны үрээр хоёр этгээд амь алдсан байна. Reuters агентлагийн мэдээлснээр бол хэвлэлийн газарт буу дуу сонсогдож, хоёр ч удаа дэлбэрэх чимээ гарч утаа бүрхсэн байжээ.

Энэ үеэр нэгдүгээр сарын 7-нд Сharlie Hebdo шог сэтгүүлийн газарт халдаж олон хүний амь хөнөөсөн гэмт этгээдүүд болох 32 настай Саид, 34 настай Шериф нар амь үрэгдсэн байна.

ах дүү Саид болон Шериф Куаши
Тэд эхлээд цагдаагийнхан руу гал нээснээр хариу буудаж тэднийг устгажээ.
Дайрах ажиллагаанд хүчний байгууллагын 1000 орчим хүн оролцсон байна.

Үүнтэй хамт Парисын зүүн дүүрэг дэх нэгэн дэлгүүрт бас хүн барьцаалан ах дүү Куашиг суллахыг шаарджээ. Цагдаагийн шуурхай ажиллагааны үеэр барьцааны дөрвөн хүн амь үрэгдсэн байна. Тэнд бас дэлбэрэлт болж цагдаагийн хоёр ажилтан шархаджээ.

Хаят Бумеддьен болон Амеди Кулибали нар
Хүн барьцаалсан хүмүүс нь 32 настай алан хядагч Амеди Кулибали, 26 настай эмэгтэй Хаят Бумеддьян нар байжээ. Амь алдсан дөрвөн хүний нэг нь энэ Амеди Кулибали байсан, харин Хаят Бумеддьян нь зугтаасан гэж хэвлэлүүд мэдээлж байна.

0 Сэтгэгдэл