Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Бразиль, Голланд Элчин сайдаа Индонезиос эргүүлэн татлаа
Индонезид хар тамхины хэргээр гадаадын хэд хэдэн иргэнд цаазаар авах ял оноосны дунд Бразиль, Голландын иргэн байсан учраас эдгээр улс Элчин сайдаа эргүүлэн татаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Бямбаас нямд шилжих шөнө зургаан хүнийг Индонезийн хууль шүүхийн нэрийн өмнөөс цаазаар авсан байна. Тэдгээр зургаан хүний тав нь хар тамхины хэргээр хоригдож байсан бөгөөд Голландын иргэний хувьд хар тамхи үйлдвэрлэсэн хэмээх хамгийн хүнд хэрэгтэй байсан аж.
“Би цаазаар авхуулагсдын гэр бүлд бүх зүрх сэтгэлээсээ гүн эмгэнэл илэрхийлж байна. Манай иргэдэд цаазаар авах ял оноосон нь хоёр улсын харилцааны тодорхойгүй олон асуудалд цэг тавилаа. Голландчууд цаазаар авах ялын эсрэг тууштай зогсох болно” хэмээн Голландын Гадаад хэргийн сайд Берт Кундерс албан ёсоор мэдэгджээ. Мөн тэрээр Нидерландын Ерөнхий сайд болоод хаан энэхүү цаазаар авах ялаас урьдчилан сэргийлэх талаар бүхий л арга хэмжээг авсан хэмээн тодотгожээ. Харин Бразилийн Ерөнхий сайд Дилма Роуссефф Индонезийн хамтрагч Жоко Видодогоос өөрийнхөө орны иргэнийг цаазын ялаас хэлтрүүлэн өршөөхийг албан ёсоор хүссэн боловч тэр үгүй гэсэн хариулт өгсөн байна. Цаазаар авхуулагсдын нэг нь Индонезийн иргэн, үлдсэн нь Вьетнам, Малави, Нигери, Бразиль, Нидерландын иргэд байсан аж.
zov shdee.tsaazaar avah heregtei
Индонезид хар тамхины хэргээр гадаадын хэд хэдэн иргэнд цаазаар авах ял оноосны дунд Бразиль, Голландын иргэн байсан учраас эдгээр улс Элчин сайдаа эргүүлэн татаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Бямбаас нямд шилжих шөнө зургаан хүнийг Индонезийн хууль шүүхийн нэрийн өмнөөс цаазаар авсан байна. Тэдгээр зургаан хүний тав нь хар тамхины хэргээр хоригдож байсан бөгөөд Голландын иргэний хувьд хар тамхи үйлдвэрлэсэн хэмээх хамгийн хүнд хэрэгтэй байсан аж. “Би цаазаар авхуулагсдын гэр бүлд бүх зүрх сэтгэлээсээ гүн эмгэнэл илэрхийлж байна. Манай иргэдэд цаазаар авах ял оноосон нь хоёр улсын харилцааны тодорхойгүй олон асуудалд цэг тавилаа. Голландчууд цаазаар авах ялын эсрэг тууштай зогсох болно” хэмээн Голландын Гадаад хэргийн сайд Берт Кундерс албан ёсоор мэдэгджээ. Мөн тэрээр Нидерландын Ерөнхий сайд болоод хаан энэхүү цаазаар авах ялаас урьдчилан сэргийлэх талаар бүхий л арга хэмжээг авсан хэмээн тодотгожээ. Харин Бразилийн Ерөнхий сайд Дилма Роуссефф Индонезийн хамтрагч Жоко Видодогоос өөрийнхөө орны иргэнийг цаазын ялаас хэлтрүүлэн өршөөхийг албан ёсоор хүссэн боловч тэр үгүй гэсэн хариулт өгсөн байна. Цаазаар авхуулагсдын нэг нь Индонезийн иргэн, үлдсэн нь Вьетнам, Малави, Нигери, Бразиль, Нидерландын иргэд байсан аж.
0 Сэтгэгдэл
M
zuw shvv indonez hend ch hereggvi tedgeer shaaruudaar yag yu hih ym be shorond bailgaad tejeeh v mungiin hen gargah we? busdad tugeej baina gedg bvr ch ayultai hichneen hunii ami amidraliig alj bgaa boldoo manaih ch gesen adilhan hatuu bh heregtei
2015.01.18
2015.01.18
























