Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
АНУ-ын төлөөлөгчид Кубад зочилж байна
Америкийн Конгрессын төлөөлөгчид Кубад айлчлахаар ирээд байна. 1961 онд хоёр улс харилцаагаа тасалснаас хойшхи анхны өндөр хэмжээний айлчлал нь энэ болж байна. Өнгөрсөн сарын 17-нд хоёр улс харилцаагаа сэргээж буйг Ерөнхийлөгч Б.Обама болон Раул Кастро нар зарласан билээ. Хоёр улсын харилцаа сэргэсний илрэл болгож Куба улс төрийн хэргээр хоригдсон 53 хүнийг шоронгоос сулласан юм.
Мөн өнгөрсөн баасан гарагаас эхлэн хоёр улсын хооронд аялал жуулчлал болон худалдааны шинэ дүрэм журам хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, Кубад жуулчилсан Америкийн иргэн 100 ам.доллар хүртэл үнэтэй архи, тамхийг эх орондоо авчрах боломжтой болсны дээр АНУ-ын кредит болон дебит картуудыг Кубад ямар нэг хязгааргүйгээр ашиглахыг зөвшөөрсөн юм. Гэхдээ тодорхой зорилгогүйгээр жуулчлах нь одоо хүртэл хориотой хэвээр байгаа бөгөөд улсаас зөвшөөрсөн тодорхой шалтгаантай хүн л Кубад очиж болно. Гаванад ирсэн АНУ-ын төлөөлөгчид энэ долоо хоногийн дундуур өндөр түвшний яриа хэлэлцээр хийхээр төлөвлөжээ.
Америкийн Конгрессын төлөөлөгчид Кубад айлчлахаар ирээд байна. 1961 онд хоёр улс харилцаагаа тасалснаас хойшхи анхны өндөр хэмжээний айлчлал нь энэ болж байна. Өнгөрсөн сарын 17-нд хоёр улс харилцаагаа сэргээж буйг Ерөнхийлөгч Б.Обама болон Раул Кастро нар зарласан билээ. Хоёр улсын харилцаа сэргэсний илрэл болгож Куба улс төрийн хэргээр хоригдсон 53 хүнийг шоронгоос сулласан юм. Мөн өнгөрсөн баасан гарагаас эхлэн хоёр улсын хооронд аялал жуулчлал болон худалдааны шинэ дүрэм журам хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, Кубад жуулчилсан Америкийн иргэн 100 ам.доллар хүртэл үнэтэй архи, тамхийг эх орондоо авчрах боломжтой болсны дээр АНУ-ын кредит болон дебит картуудыг Кубад ямар нэг хязгааргүйгээр ашиглахыг зөвшөөрсөн юм. Гэхдээ тодорхой зорилгогүйгээр жуулчлах нь одоо хүртэл хориотой хэвээр байгаа бөгөөд улсаас зөвшөөрсөн тодорхой шалтгаантай хүн л Кубад очиж болно. Гаванад ирсэн АНУ-ын төлөөлөгчид энэ долоо хоногийн дундуур өндөр түвшний яриа хэлэлцээр хийхээр төлөвлөжээ.
0 Сэтгэгдэл
























