Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Буусан зочид буудлынхаа алчуурыг битгий авч яв
Дээд зэрэглэлийн зочид буудлын үйлчилгээний чанарыг мэдрүүлдэг тансаг хэрэглээний гар нүүрийн алчууруудыг зочид нь өөрийн юм шиг авч одох нь бодсоноос ч түгээмэл байдаг гэнэ. Үүнийг зочид буудлууд сар бүр алчуурныхаа 20 орчим хувийг алддаг гэсэн тоо батална. Бас ч үгүй үнэтэй, чанартай алчуураа алдахгүй гэсэн зочид буудлууд сүүлийн үед алчуурны “хулгайчийг” илрүүлэх шинэ технологийг өргөнөөр ашиглаж эхэлсэн гэнэ. Тэд зочид буудлынхаа ор дэрний хэрэглэл, алчуур дотор хүнд бараг үл мэдэгдэм жижиг цахилгаан чип суулгадаг болсон байна. Энэ чипний тусламжтайгаар түүнийг чухам хааш нь авч явсныг байршлаар нь илрүүлдэг болжээ.
“Linen Tracking Technology” компани энэ санааг сэдсэн бөгөөд одоо тус компаниас чип суулгасан цагаан хэрэглэл, алчуур худалдан авдаг зочид буудлын тоо 2000-д хүрсэн байна. Гэхдээ ямар ямар зочид буудал тэдний чиптэй алчуурыг хэрэглэдэг нь нууц байгаа юм. Ямартай ч, энэ чипийг ашигласнаар Беверлигийн сүлжээ зочид буудалд алчуурны хулгай сарын дотор 20-30 хувиар буурч, одоо бараг алдахаа больсон гэнэ. M&M-ийн үрэл шиг жижиг хэмжээтэй чип 300 удаагийн угаалтын дараа ч байршил илрүүлсээр байдаг гэнэ.
Дээд зэрэглэлийн зочид буудлын үйлчилгээний чанарыг мэдрүүлдэг тансаг хэрэглээний гар нүүрийн алчууруудыг зочид нь өөрийн юм шиг авч одох нь бодсоноос ч түгээмэл байдаг гэнэ. Үүнийг зочид буудлууд сар бүр алчуурныхаа 20 орчим хувийг алддаг гэсэн тоо батална. Бас ч үгүй үнэтэй, чанартай алчуураа алдахгүй гэсэн зочид буудлууд сүүлийн үед алчуурны “хулгайчийг” илрүүлэх шинэ технологийг өргөнөөр ашиглаж эхэлсэн гэнэ. Тэд зочид буудлынхаа ор дэрний хэрэглэл, алчуур дотор хүнд бараг үл мэдэгдэм жижиг цахилгаан чип суулгадаг болсон байна. Энэ чипний тусламжтайгаар түүнийг чухам хааш нь авч явсныг байршлаар нь илрүүлдэг болжээ. “Linen Tracking Technology” компани энэ санааг сэдсэн бөгөөд одоо тус компаниас чип суулгасан цагаан хэрэглэл, алчуур худалдан авдаг зочид буудлын тоо 2000-д хүрсэн байна. Гэхдээ ямар ямар зочид буудал тэдний чиптэй алчуурыг хэрэглэдэг нь нууц байгаа юм. Ямартай ч, энэ чипийг ашигласнаар Беверлигийн сүлжээ зочид буудалд алчуурны хулгай сарын дотор 20-30 хувиар буурч, одоо бараг алдахаа больсон гэнэ. M&M-ийн үрэл шиг жижиг хэмжээтэй чип 300 удаагийн угаалтын дараа ч байршил илрүүлсээр байдаг гэнэ.
0 Сэтгэгдэл
fdd
ингээд хэлчхээр чин чипыг нь авч хаяал аваал гарийшдээ
2015.02.11
























