Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Ерөнхийлөгчийн охин аавынхаа сургуулийг сонгох уу
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн том охин Малиа Нью-Йорк руу явж, тэндэхийн их сургуулиудыг судалжээ. Охиныхоо ирээдүйн сургуулийг сонгоход туслахаар тэргүүн хатагтай ч бас Нью-Йоркт ирсэн байна. Тэд Нью-Йоркийн их сургууль, Барнард коллеж, Колумбиагийн их сургууль дээр очиж танилцжээ. 16 настай Малиа Обама өнгөрсөн зун Стэнфорд болон Калифорни-Беркелигийн их сургуультай тусгайлан танилцаж байсан юм.
Одоо Вашингтон дахь Сидвеллийн найзууд хэмээх сургуульд сурдаг Ерөнхийлөгчийн охин 2016 онд буюу аавыгаа Цагаан ордноос буцах жил их сургуульд орох юм. Кино найруулагч болох сонирхолтой гэдэг Малиа Обама ирээдүйн сургуулиа сонгохдоо зөвхөн өөрийн дур сонирхолтой мэргэжил чиглэлийг харгалзаад зогсохгүй аюулгүй байдлыг нь хэр сайн хангаж чадахыг ч бодолцох юм байна. 10 настайгаасаа хойш Цагаан ордонд амьдарч байгаа Малиаг аавынхаа сурч байсан Колумбиагийн их сургуулийг сонгож магадгүй гэлцэж байна. Ерөнхийлөгч Б.Обама 1983 онд энэ сургуулийг төгсчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн том охин Малиа Нью-Йорк руу явж, тэндэхийн их сургуулиудыг судалжээ. Охиныхоо ирээдүйн сургуулийг сонгоход туслахаар тэргүүн хатагтай ч бас Нью-Йоркт ирсэн байна. Тэд Нью-Йоркийн их сургууль, Барнард коллеж, Колумбиагийн их сургууль дээр очиж танилцжээ. 16 настай Малиа Обама өнгөрсөн зун Стэнфорд болон Калифорни-Беркелигийн их сургуультай тусгайлан танилцаж байсан юм. Одоо Вашингтон дахь Сидвеллийн найзууд хэмээх сургуульд сурдаг Ерөнхийлөгчийн охин 2016 онд буюу аавыгаа Цагаан ордноос буцах жил их сургуульд орох юм. Кино найруулагч болох сонирхолтой гэдэг Малиа Обама ирээдүйн сургуулиа сонгохдоо зөвхөн өөрийн дур сонирхолтой мэргэжил чиглэлийг харгалзаад зогсохгүй аюулгүй байдлыг нь хэр сайн хангаж чадахыг ч бодолцох юм байна. 10 настайгаасаа хойш Цагаан ордонд амьдарч байгаа Малиаг аавынхаа сурч байсан Колумбиагийн их сургуулийг сонгож магадгүй гэлцэж байна. Ерөнхийлөгч Б.Обама 1983 онд энэ сургуулийг төгсчээ.
0 Сэтгэгдэл
























