Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Тэрбумтныг ч гэсэн цаазалчихдаг юм байна

Хятадад нэртэй бизнесмэн, тэрбумтан Лю Ханийг зохион байгуулалттай гэмт хэрэг, хүн амины хэргийн улмаас цаазаар авсан байна. Гадаадын хэвлэлүүдэд мэдээлснээр бол 48 настай тэрбумтнаас гадна түүний төрсөн дүү Лю Вэй, гэмт бүлэглэлийн гурван гишүүнийг хамтад нь цаазаар авчээ.
Орон нутгийн хууль сахиулагчдын мэдээлж байгаагаар Лю Хань өөрийн дүүтэй хамт 1993 онд гэмт хэргийн бүлэглэл зохион байгуулж Сычуань мужид нутгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хяналтдаа авсан гэнэ. Энэ бүлэглэлийнхэн даруй 10 орчим хүний аминд хүрсэн мэдээлэл ч байна.

Лю Хань болон гэмт бүлэглэлийн дөрвөн хүнд өнгөрсөн 2014 оны тавдугаар сард цаазаар авах ял оноож бүлгийн 30 гаруй гишүүнд төрөл бүрийн хугацаагаар хорих ял тулгасан юм.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Лю Хань өнгөрсөн онд баривчлагдаж, албан тушаалаасаа огцорсон ХКН-ын Улс Төрийн товчооны байнгын хорооны гишүүн Жоу Юнкантай холбоотой байсан гэдэг.
Лю Хань нь 2012 онд гаргасан Хятадын хамгийн баян 500 хүний жагсаалтад 230-д орж байсан хүн юм.

0 Сэтгэгдэл