Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Хятадад цуврал алуурчинд цаазын ял оноолоо

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны шүүхээс цуврал алуурчин Жао Жихунд хуулийн дээд хэмжээ цаазаар авах ял оноолоо.
42 настай Жао Жихун 1996 оны дөрөвдүгээр сараас 2005 оны долдугаар сар хүртэл хүмүүсийн алж, эмэгтэйчүүдийг хүчирхийлэн хулгай дээрэм зэрэг нийт 21 гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн байна. Энэ хугацаанд тэрээр 10 хүн алж, 13 эмэгтэй, насанд хүрээгүй охидыг хүчирхийлэн 31,4 мянган юанийн эд хөрөнгө дээрэмдэн, 3500 орчим юаний эд зүйл хулгайлжээ.
Түүний 1996 онд Хөх хотод нийтийн бие засах газарт хөнөөсөн эмэгтэйг олж цагдаад мэдэгдсэн 18 настай нэгэн гэмгүй залууг энэ хэрэгт сэжиглэн цаазаар авч хороосон нь өнгөрсөн 2014 оны арванхоёрдугаар сард илэрч гэмгүй гэдгийг нь тогтоосон юм. Хятадын Засгийн газар гэм буруугүй атлаа цаазлуулсан тэр залуугийн ар гэрээс уучлал гуйж 330 мянган долларын нөхөн төлбөр олгосон юм.
Дунд шатны шүүхээс Жао Жихуны улстөрийн эрхийг бүх насаар нь хасч 53 мянган юаны торгууль оногдуулан, хохирогсдын ар гэрт 102 мянган юуны нөхөн төлбөр олгуулаад цаазаар авахаар шийдвэрлэсэн байна.
ХЯТАДУУД БАЯЧУУДЫГАА ШУУД ЦААЗАЛДАГ ГЭСЭН.
манай улсад ингэж шийтгэдэг бол хохирогч нартбас дэм болно доо хохиролыг нь ч төлүүлэхгүй бас алуурчдад боломж олгоод бдаг манай хуулийнхан. саяхан ***** алтанхүүг яаж шийтгэснийг бүх хүмүүс жигшин зэвүүцэж бгаа. болдогсон бол хятдын шүүгч нарыг авчраад зарим хэргийг шийдвэрлүүлэх юмсан

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны шүүхээс цуврал алуурчин Жао Жихунд хуулийн дээд хэмжээ цаазаар авах ял оноолоо.
42 настай Жао Жихун 1996 оны дөрөвдүгээр сараас 2005 оны долдугаар сар хүртэл хүмүүсийн алж, эмэгтэйчүүдийг хүчирхийлэн хулгай дээрэм зэрэг нийт 21 гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн байна. Энэ хугацаанд тэрээр 10 хүн алж, 13 эмэгтэй, насанд хүрээгүй охидыг хүчирхийлэн 31,4 мянган юанийн эд хөрөнгө дээрэмдэн, 3500 орчим юаний эд зүйл хулгайлжээ.
Түүний 1996 онд Хөх хотод нийтийн бие засах газарт хөнөөсөн эмэгтэйг олж цагдаад мэдэгдсэн 18 настай нэгэн гэмгүй залууг энэ хэрэгт сэжиглэн цаазаар авч хороосон нь өнгөрсөн 2014 оны арванхоёрдугаар сард илэрч гэмгүй гэдгийг нь тогтоосон юм. Хятадын Засгийн газар гэм буруугүй атлаа цаазлуулсан тэр залуугийн ар гэрээс уучлал гуйж 330 мянган долларын нөхөн төлбөр олгосон юм.
Дунд шатны шүүхээс Жао Жихуны улстөрийн эрхийг бүх насаар нь хасч 53 мянган юаны торгууль оногдуулан, хохирогсдын ар гэрт 102 мянган юуны нөхөн төлбөр олгуулаад цаазаар авахаар шийдвэрлэсэн байна.
0 Сэтгэгдэл
gaga
manai iim huuli xeregtei bna...
2015.02.12
2015.02.11
2015.02.11
























