Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Исламын улс АНУ-ын бас нэг иргэний аминд хүрчээ
Исламын улс бүлэглэлийнхэнд барьцаалагдаад байсан АНУ-ын сүүлчийн иргэн Кайла Мюллер ( kayla-mueller ) амиа алджээ. Исламын улсын зүгээс Кайла Мюллерийг Йорданы агаарын довтолгооны үеэр нас барсан гэж мэдэгдсэн ч террорист бүлгийнхэн өөрсдөө түүнийг хөнөөсөн гэж АНУ үзэж байна. Йорданы нисгэгчийг зэрлэгээр хөнөөсний дараа тус улс Исламын улсын эзэлсэн байршлууд руу агаарын довтолгоо хийсэн юм.
2013 онд Сирид тусламж хүргэхээр явж байхдаа террористуудын гарт орсон 26 настай Кайла Мюллер хэрхэн яаж амиа алдсан нь одоогоор тодорхойгүй байгааг Пентагон мэдэгдлээ. Өнгөрсөн амралтын өдөр Кайла Мюллерийн гэр бүлийнхэнтэй Исламын улс бүлэглэлээс холбогдож, охин нь нас барсан гэдгийг дуулгажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама улсынх нь иргэн харь улсад, тэр тусмаа террорист бүлэглэлийн гарт амиа алдсан явдалд гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлээд, “Кайла Мюллер бол Америкийн хамгийн сайн сайхан бүхний илэрхийлэл” хэмээн үнэлсэн байна.
Тэрээр мөн Кайлагийн амь насны төлөө террористуудыг заавал хариуцлага хүлээлгэх болно, үүнд хэр их хугацаа шаардагдах нь хамаагүй, АНУ тэднийг шударга шүүхийн өмнө авчрах болно гэж мөн хэлсэн юм.
Исламын улс бүлэглэлийнхэн АНУ-ын дөрвөн иргэний амь насанд хүрээд байна.
Исламын улс бүлэглэлийнхэнд барьцаалагдаад байсан АНУ-ын сүүлчийн иргэн Кайла Мюллер ( kayla-mueller ) амиа алджээ. Исламын улсын зүгээс Кайла Мюллерийг Йорданы агаарын довтолгооны үеэр нас барсан гэж мэдэгдсэн ч террорист бүлгийнхэн өөрсдөө түүнийг хөнөөсөн гэж АНУ үзэж байна. Йорданы нисгэгчийг зэрлэгээр хөнөөсний дараа тус улс Исламын улсын эзэлсэн байршлууд руу агаарын довтолгоо хийсэн юм. 2013 онд Сирид тусламж хүргэхээр явж байхдаа террористуудын гарт орсон 26 настай Кайла Мюллер хэрхэн яаж амиа алдсан нь одоогоор тодорхойгүй байгааг Пентагон мэдэгдлээ. Өнгөрсөн амралтын өдөр Кайла Мюллерийн гэр бүлийнхэнтэй Исламын улс бүлэглэлээс холбогдож, охин нь нас барсан гэдгийг дуулгажээ.

0 Сэтгэгдэл