Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Обама Америкийн цэргүүдийн ”Эбола”-тай тэмцэх ажил дууссаныг мэдэгдлээ
“Эбола” вирустэй тэмцэхийн тулд Баруун Африкт илгээсэн Америкийн цэргүүд гэртээ харина гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ. Цагаан ордны тэргүүний хэлснээр, хэдийгээр одоо “шилжилтийн үед” орсон ч вирусийн халдварын тархалттай тэмцэх ажил дууссан гэж хэлж болохгүй.

Тэрбээр Африкт ажиллаж буй эмч нар, хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өмнө үг хэлэхдээ, “Эбола” тархсан бүс нутагт 3000 цэрэг илгээснийг сануулжээ. Америкийн цэргүүд өвчтөнүүдийг эмчлэх эмнэлгийн төв барихад, халдвар авсан хүмүүсийг тээвэрлэхэд тусалсан байна.
“Манай цэргүүд гэртээ харьж байгаа боловч Америк улсын ажил дуусаагүй, бидний даалгавар дуусаагүй. Бид тэмцлийн дараагийн шатандаа орно” гэж Обама хэлээд одоо энгийн мэргэжилтнүүдийн оролцоог өргөжүүлнэ гэдгийг тодруулжээ. Эмч нар халдвар авсан хүмүүсийг эмчлэхээ үргэлжлүүлж, хүмүүнлэгийн байгууллагууд ард иргэдэд тусалж, харин АНУ-ын мэргэжилтнүүд америкчуудын дунд халдвар авсан байж болзошгүй тохиолдлыг хайж, вакцин гарган авах ажлаа үргэлжлүүлнэ гэдгийг тэрбээр хэлсэн байна.
ДЭМБ-ын лхагва гарагт мэдээлснээр, Баруун Африкт “Эбола”-гаар нас барагсдын тоо 9177-д хүрч, халдвар авсан хүний 22894-өөр тоологдож байна.

0 Сэтгэгдэл