Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Алан хядагчийн эхнэр ярилцлага өгчээ
Исламын улс бүлэглэлийнхэн франц хэлээр “Dar al Islam” сэтгүүл гаргаж, саяхан хоёр дахь дугаараа хэвлэжээ. Уг дугаарт Парисын супермаркетад хүн барьцаалж, халдлага үйлдсэн Амеди Коулибалигийн эхнэрийн ярилцлага гарсан байна. Францыг төдийгүй дэлхий нийтийг цочроосон Парисын террорист халдлагатай холбоотой цорын ганц амьд гэрч хэмээн эрэн сурвалжлагдаж байгаа Хаяат Боумедин хэрэг гарахын өмнөхөн Туркээр дамжин Сири рүү оргон зугтсан юм. Түүнийг Исламын улс бүлэглэлийнхэнтэй холбоотой хэмээн сэжиглэж байсан нь дээрх сэтгүүлийн ярилцлагаар батлагдсан байна. Исламын улс бүлэглэлийнхэн Хаяат Боумединыг өөрсөдтэй нь холбоотой гэж мэдэгдээд хоёр хуудас үргэлжилсэн ярилцлага нийтэлжээ.
Ярилцлагад Хаяатаас нөхөр нь Исламын улс байгуулагдсан тухайд ямар бодолтой байсныг асуухад “Тэр Сири, Иракт очиж Исламын улсад нэгдэн байлдахыг хүсч байсан” хэмээн хариулсан байна. Тэрээр мөн Исламын улсын газар нутагт хүрч ирэхэд ямар ч саад учраагүй, энд ирсэндээ баяртай байна гэж ярьжээ. Хаяат Боумедин Парисын халдлагад ямар үүрэгтэй оролцсоноо хэлээгүй ч лалын шашинт эмэгтэйчүүд ямар байвал зохистой талаар нэлээд урт яриа өрнүүлжээ. “Dar al Islam” сэтгүүлийн шинэ дугаарын тэргүүн өгүүлэл нь “Аллах Францыг гэсгээх болтугай” гэсэн гарчигтай байсан бөгөөд Парисын халдлагын дараах үеийг харуулсан хэд хэдэн зургийг нийтлээд, эдгээр халдлагыг зохион байгуулсан террористуудыг магтан сайшаасан байж.
Исламын улс бүлэглэлийнхэн франц хэлээр “Dar al Islam” сэтгүүл гаргаж, саяхан хоёр дахь дугаараа хэвлэжээ. Уг дугаарт Парисын супермаркетад хүн барьцаалж, халдлага үйлдсэн Амеди Коулибалигийн эхнэрийн ярилцлага гарсан байна. Францыг төдийгүй дэлхий нийтийг цочроосон Парисын террорист халдлагатай холбоотой цорын ганц амьд гэрч хэмээн эрэн сурвалжлагдаж байгаа Хаяат Боумедин хэрэг гарахын өмнөхөн Туркээр дамжин Сири рүү оргон зугтсан юм. Түүнийг Исламын улс бүлэглэлийнхэнтэй холбоотой хэмээн сэжиглэж байсан нь дээрх сэтгүүлийн ярилцлагаар батлагдсан байна. Исламын улс бүлэглэлийнхэн Хаяат Боумединыг өөрсөдтэй нь холбоотой гэж мэдэгдээд хоёр хуудас үргэлжилсэн ярилцлага нийтэлжээ. Ярилцлагад Хаяатаас нөхөр нь Исламын улс байгуулагдсан тухайд ямар бодолтой байсныг асуухад “Тэр Сири, Иракт очиж Исламын улсад нэгдэн байлдахыг хүсч байсан” хэмээн хариулсан байна. Тэрээр мөн Исламын улсын газар нутагт хүрч ирэхэд ямар ч саад учраагүй, энд ирсэндээ баяртай байна гэж ярьжээ. Хаяат Боумедин Парисын халдлагад ямар үүрэгтэй оролцсоноо хэлээгүй ч лалын шашинт эмэгтэйчүүд ямар байвал зохистой талаар нэлээд урт яриа өрнүүлжээ. “Dar al Islam” сэтгүүлийн шинэ дугаарын тэргүүн өгүүлэл нь “Аллах Францыг гэсгээх болтугай” гэсэн гарчигтай байсан бөгөөд Парисын халдлагын дараах үеийг харуулсан хэд хэдэн зургийг нийтлээд, эдгээр халдлагыг зохион байгуулсан террористуудыг магтан сайшаасан байж.
0 Сэтгэгдэл
























