Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Өмнөд Африкт гадаадууд газар эзэмших эрхгүй болно
Өмнөд Африкт гадаадын иргэд газар эзэмших эрхгүй болох гэнэ. Тус улсын Ерөнхийлөгч Жэйкоб Зума гадаадын иргэдийн газар эзэмших эрхийг хязгаарласан шинэ хуулийн төсөл санаачилж, энэ жилдээ багтаан парламентаар батлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлах үзлийг халаад хорь гаруй жил өнгөрсөн ч өмчлөгдсөн газрын дийлэнх нь цагаан арьстнуудын эзэмшилд очоод байгаа юм. Тийм ч учраас хүн амын дийлэнхийг эзлэх хар арьстнуудад газар өмчлүүл гэж Засгийн газар байнгын дарамт шахалтад өртөж, шүүмжлэл хүлээдэг учир Өмнөд Африкийн хувьд эмзэг сэдэв болжээ.
Газар өмчлөлийг цэгцтэй хуулийн дагуу шийдэж, нутгийн уугуул иргэддээ давуу эрх олгосноор өнгөрсөн үеийн бараг бүхий л хар бараан түүхтэй холбоотой энэ ужгирсан асуудлыг шийдвэрлэж чадна гэж Жэйкоб Зума үзэж байна.
Шинэ хууль батлагдвал гадаадын иргэд газар өмчлөх эрхгүй, зөвхөн олон жилээр түрээслэх боломжтой болох бөгөөд хөдөө орон нутгийн фермерүүдийн хувьд 12 мянган га-гаас илүү газар эзэмших нөхцөлийг хаах юм. Өмнөд Африкийн фермийн үржил шимтэй газрын ихэнх хэсэг нь цагаан арьст фермерүүдийн гарт орчихсон учир үүнийг ч бас хазаарлах зорилготой аж. Тус улсын эрх баригч Африкийн үндэсний конгресс нам газар өмчлөлийн тал дээр бүр радикал санаа гаргаж, цагаан арьстнуудын эзэмшиж буй газрыг нөхөн төлбөр өгөхгүйгээр хураан авах хэрэгтэй гэж байсан юм.

0 Сэтгэгдэл