Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Чехэд зоогийн газар гал нээж найман хүн амь үрэгдэв
Чехийн Угерски-Брод хотын “Дружба” зоогийн газарт зэвсэглэсэн этгээд гал нээснээр найман хүн амь алдсан хэрэг мягмар гарагт гарчээ. Чехийн телевизийн мэдээлснээр өөр бас хэд хэдэн үйлчлүүлэгч шархадсан байна. Гэрчүүдийн хэлж байгаагаар хөх өнгийн урт хүрмэн дороо буугаа нуусан зэвсэгт этгээд үдийн цайны цагаар дайран орж ирэх үеэр тэнд 20 хүн сууж байжээ. Гэмт этгээд хоёр ч буугаар эмх замбараагүй галлаж нийтдээ 25 сум гаргасан байна. Зарим хүний хэлснээр бол зоогийн газарт хэд хэдэн удаа дэлбэрэлт болсон гэжээ.
Гал нээсэн этгээд тус хотын иргэн 60 орчим настай, магадгүй сэтгэцийн өвчтэй байж болох хүн байсан хэмээн Угерски-Брод хотын дарга Кунчар мэдэгдсэн байна.
Угерски-Брод хот нь Чехийн зүүн өмнөд нутаг Өмнөд Моравид оршдог 16 мянгас хэтрэхгүй хүн амтай жижиг хот юм байна.
Чехийн Угерски-Брод хотын “Дружба” зоогийн газарт зэвсэглэсэн этгээд гал нээснээр найман хүн амь алдсан хэрэг мягмар гарагт гарчээ. Чехийн телевизийн мэдээлснээр өөр бас хэд хэдэн үйлчлүүлэгч шархадсан байна. Гэрчүүдийн хэлж байгаагаар хөх өнгийн урт хүрмэн дороо буугаа нуусан зэвсэгт этгээд үдийн цайны цагаар дайран орж ирэх үеэр тэнд 20 хүн сууж байжээ. Гэмт этгээд хоёр ч буугаар эмх замбараагүй галлаж нийтдээ 25 сум гаргасан байна. Зарим хүний хэлснээр бол зоогийн газарт хэд хэдэн удаа дэлбэрэлт болсон гэжээ.Гал нээсэн этгээд тус хотын иргэн 60 орчим настай, магадгүй сэтгэцийн өвчтэй байж болох хүн байсан хэмээн Угерски-Брод хотын дарга Кунчар мэдэгдсэн байна.
Угерски-Брод хот нь Чехийн зүүн өмнөд нутаг Өмнөд Моравид оршдог 16 мянгас хэтрэхгүй хүн амтай жижиг хот юм байна.
0 Сэтгэгдэл
























