Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Хамгийн ядуу ч хамгийн өндөр рейтингтэй Ерөнхийлөгч ажлаа өглөө
estoi mundag erunhiilugch...
Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч гэдгээрээ ертөнц дахины хүндэтгэл хүлээсэн Уругвайн төрийн тэргүүн Хосе Мухика ажлаа өгч байна. Ерөнхийлөгчийн тансаг ордны оронд хөдөөгийн фермдээ амьдрахыг илүүд үзэж, цалингийнхаа 90 хувийг бусдын төлөө зориулдаг төрийн тэргүүнээ уругвайчууд анх сонгосон үе шигээ өндөр сэтгэгдэлтэйгээр үдэж байна. Таван жил төр тэргүүлэн ажилласны дараа түүний рейтинг 65 хувьтай байгаа нь аль ч улсын ямар ч лидерт тохиолдоод байхгүй ховор үзэгдэл биз ээ.

“Үзэл санаа, хүсэл тэмүүллээр дүүрэн ажлаа авсан ч бодит байдалд нам цохиулсан” гэж ярих ч 79 настай Ерөнхийлөгч улс орноо өөд татах гэж өнгөрсөн хугацаанд хэр хичээснийг дараах тоо баримтууд нотолно.
Мал аж ахуй зонхилсон тус улс Хосе Мухикагийн засаглалын үед эрчим хүч экспортлогч орон болж, тус улсын энергийн экспортын гол зах зээл нь Бразиль болсноос гадна Хятад, Аргентин, Венесуэль, АНУ-д экспортолж байна. 55 тэрбум ам.доллараар хэмжигдэх Уругвайн эдийн засаг 2005 оноос хойш дунджаар 5,7 хувийн өсөлттэй явж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд улсын өр нь тогтмол буурч байгаа гэнэ. Тухайлбал 2003 онд тус улсын өр ДНБ-ий 100 хувьтай тэнцэж байсан бол 2014 он гэхэд 60 хувь болжээ. 10 жилийн өмнө уругвайчуудын 39 хувь нь ядуурлын түвшнээс доогуур амьдарч байсан бол одоо энэ ангилалд багтах хүмүүс 11 хувь хүртлээ багассан байна. Мөн хэт ядуурлын түвшин ч таван хувиас 0,5 хувь болтлоо буурчээ. Тэр өөрөө дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч ч хамгийн гол нь ард түмнийх нь амьдрал өөдөлж дэвжжээ. Гэхдээ түүний орыг залгах дараагийн Ерөнхийлөгчийн хувьд хийх ажил их бий. “Тэр надаас дээр ажиллаж чадна” гэж Хосе Мухика ард түмэндээ хэлж байна. Түүний бүрэн эрхийнхээ хугацаанд хийсэн өөрчлөлт зөвхөн эдийн засгаар хэмжигдэхгүй. Маргаан дагуулсан олон асуудлаар маш уян хатан шийдвэр гаргасан юм. Тухайлбал, Латин Америк даяар өрнүүлсэн хар тамхины эсрэг дайн үр дүнд хүрэхгүй байгааг олж харсан Хосе Мухика огт өөр шийдэл гаргаж, марихуаныг хуулиар хүлээн зөвшөөрсөн юм. Ингэснээр Уругвай марихуаныг хуульчилсан Өмнөд Африкийн анхны улс болсон. Тэр бас үр хөндөлт, ижил хүйстний гэрлэлтийг ч хуулиар хүлээн зөвшөөрч, Гуантанамогийн шоронд ял эдэлж байсан хоригдлуудыг улсынхаа нутаг дэвсгэрт хүлээн авсан. Тэр өөрөө эсэргүүцлийн хөдөлгөөн удирдсаныхаа төлөө цэргийн дарангуйллын дэглэмийн үед 13 жил шоронд хоригдож явсан болохоор Гуантанамогийн хоригдлуудыг хүлээн авахаас татгалзаагүй. Хосе Мухика арав гаруй жилийг нь золиосолсон шоронгийн амьдралд хэзээ ч харамсдаггүй бөгөөд тэр жилүүд өнөөдрийн өөрийг нь бий болгосон гэж итгэдэг аж.
Эхнэртэйгээ бас гурван хөлтэй Мануэла нохойтойгоо хамт амьдарч, 1987 оны “Volkswagen Beetle” машинаараа ажил гэрийн хооронд хөл дүүжилчихдэг дэндүү энгийн амьдралтай Хосе Мухикад өнгөрсөн жил Арабын нэг шейх дээд зэрэглэлийн машин авч өгөхөөр нэг сая ам.доллар санал болгосон ч татгалзсан гэдэг. Хоёр сарын өмнө нэг уругвай эр “Facebook”-тээ хэрхэн Ерөнхийлөгчийн унаанд дайгдан явснаа бичжээ. Замаар өнгөрсөн олон машинаас нэг нь ч гараа өргөх түүнийг харж зогсоогүй атал хуучин машинаараа хот орж явсан Ерөнхийлөгч нь л түүнийг авч явсан гэнэ. Иргэдийхээ төлөө ажиллаж чадах төрийн хүн мөн эсэх нь ийм л энгийн зүйл дээрээс ч харагддаг юм байна гэж энэ явдлын дараа уругвайчууд Ерөнхийлөгчөө дахин нэг магтсан юм.

0 Сэтгэгдэл
2015.03.07