Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сингапурт юм бүхэн үнэтэй
Амьдралын өртөг хамгийн өндөр болоод бага хотуудын жагсаалтыг “Economist Intelligence Unit”-ээс зарлалаа. Сингапур, Парис, Осло, Цюрих, Сиднейг дэлхийн хамгийн өндөр өртөгтэй таван хотоор нэрлэсэн байна. Өнгөрсөн жилийн жагсаалтыг ч эдгээр хот мөн энэ эрэмбээрээ тэргүүлж байсан юм.
Дэлхийн 133 хотын амьжиргааны өртөг зардлыг 160 төрлийн бараа үйлчилгээний үнэ тарифаар нь харьцуулан гаргасан энэ судалгаагаар бол Сингапурт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн Нью-Йоркийн ханшаас даруй 11 хувиар өндөр байна. Хувцас хэрэглэлийн тухайд бүр 50 хувиар өндөр, тээврийн хэрэгслийн үнэ өртөг гурав дахин их гэсэн харьцуулсан судалгаа ч гарчээ.
Сүүлийн үед газрын тосны үнэ унасныг дагаад зарим хотод амьжиргааны өртөг буурсныг эс тооцвол дэлхийн үнэтэй хотуудын жагсаалтад онцын өөрчлөлт гараагүй байна. Харин нефтиэс гол орлогоо олдог Венесуэль улсын нийслэл Каракас өнгөрсөн жил хамгийн үнэтэй хотуудын зургаад бичигдэж байснаа 124-т ортлоо хойшилж, хамгийн хямд өртөгтэй хотын нэг болжээ. Амьдралын өртөг зардал хамгийн багатай хотуудын тухайд Пакистаны Карачи, Энэтхэгийн Бангалор, Энэтхэгийн Ченнай бичигджээ.
Амьдралын өртөг хамгийн өндөр болоод бага хотуудын жагсаалтыг “Economist Intelligence Unit”-ээс зарлалаа. Сингапур, Парис, Осло, Цюрих, Сиднейг дэлхийн хамгийн өндөр өртөгтэй таван хотоор нэрлэсэн байна. Өнгөрсөн жилийн жагсаалтыг ч эдгээр хот мөн энэ эрэмбээрээ тэргүүлж байсан юм. Дэлхийн 133 хотын амьжиргааны өртөг зардлыг 160 төрлийн бараа үйлчилгээний үнэ тарифаар нь харьцуулан гаргасан энэ судалгаагаар бол Сингапурт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн Нью-Йоркийн ханшаас даруй 11 хувиар өндөр байна. Хувцас хэрэглэлийн тухайд бүр 50 хувиар өндөр, тээврийн хэрэгслийн үнэ өртөг гурав дахин их гэсэн харьцуулсан судалгаа ч гарчээ.

0 Сэтгэгдэл