Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Б.Нетаняху АНУ-ын Конгресст Б.Обамаг шүүмжлэв
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняху АНУ-ын Конгресст үг хэлэхдээ дипломат ёсыг зөрчиж, Ерөнхийлөгч Б.Обамагийн Ираны талаарх бодлогыг хүчтэй шүүмжлэв. Тэрээр АНУ-ын Ирантай байгуулсан гэрээ нь Тегераны цөмийн бөмбөг хийх замыг зассан хэрэг гээд энэ гэрээнээсээ татгалзахыг америкчуудад уриалсан байна. Ингэж Ирантай харилцаа холбоо тогтоосноороо Израилийг ганцаардуулж байна гэдгийг Бенжамин Нетаняху үгэндээ онцлоод “Хэрэв Израиль ганцаараа зогсох ёстой гэвэл чадна” гэсэн гомдлын үг ч хаяжээ. Б.Нетаняхугийн энэ хатуу үгсийг Конгресс дэх бүгд найрамдахчууд алга ташин хүлээн авсан ч харин Ерөнхийлөгч Б.Обама болоод Ардчилсан намынхан тун таагүй сонссон юм. Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын дарга Нэнси Пелоси түүний үгийг АНУ-ыг доромжилсон хэрэг гэж үзэж буйгаа мэдэгдсэн бол Б.Обама “Түүний үгэн дэх улс төрийг би анхаарсангүй. Гол асуудал гэвэл Ираныг цөмийн зэвсэг хийхээс хэрхэн сэргийлэх вэ гэсэн асуудал байсан. Гэвч Ерөнхий сайд үүнд өөр гарц шийдэл санал болгосонгүй. Бид Ирантай хараахан гэрээ байгуулчихаагүй. Гэхдээ бид амжилтад хүрч байгаа. Ираныг цөмийн зэвсэгтэй болох аюулаас сэргийлж чадах хамгийн сайн гэрээг хийх болно” гэж мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл