Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Миний хүү Жихад Жон гэдгийг хэн батлах юм
Барууны орнуудын хамгийн зартай дайсан нь болж эрэн сурвалжлагдаж буй Исламын улс бүлэглэлийн гишүүн Жихад Жон бол Кувейтээс Британид цагаачлан ирсэн Жассем Эмвазигийн хүү Мухаммед Эмвази хэмээн Английн хэвлэлүүд шуугьж буй. Гэвч хэвлэлийнхний тодруулсан Жихад Жон үнэхээр Мухаммед Эмвази мөн эсэхийг хэн батлах юм хэмээн эцэг нь хүүгээ өмөөрөн Кувейтийн хэвлэлд ярилцлага өгчээ. Британийн бүх хэвлэлд Мухаммед Эмвазиг Жихад Жон хэмээн мэдээлж, түүний өнгөрсөн улирсан бүх амьдралыг судлан бичсээр байгаа нь түүний гэр бүлийнхэнд хүндээр тусч байгаа бололтой. Хүүг нь Жихад Жон гэж хэлсэн хүн бүрийн эсрэг шүүхэд гомдол гаргаж, заргалдана хэмээн өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдээлсэн байна.

Хэвлэлүүдэд гарч буй мэдээллээр бол 1988 онд Кувейтэд төрж, зургаан настайдаа Их Британид гэр бүлээрээ цагаачлан ирсэн Мухаммед Эмвази нь Исламын улс бүлэглэлийн цаазаар авах харгис ялыг гүйцэтгэдэг тэдний нүүр царай болсон Жихад Жон гэгч алуурчин мөн гэж буй. АНУ-ын албаны хоёр ч эх сурвалж Жихад Жон бол Мухаммед Эмвази мөн гэж баталсан. Барууны барьцааны иргэдийг цаазаар авч буй түүний бичлэгийг үзээд, ээж нь дуу хоолойг нь таньсан гэж Английн сонинд мэдээлж байсан ч энэ бүхэн худлаа гэж аав нь сүүлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Багадаа зожиг дуугүй, сургуулийнхандаа дээрэлхүүлдэг байсан нь Мухаммед Эмвазиг хожмоо харгис хэрцгий хүн болгоход хүргэсэн байх гэж нийгэм даяар шуугьж, түүнийг бушуухан барьж ял шийтгэлийг нь хүлээлгэх хэрэгтэй гэж байгаа энэ үед түүнийг өмгөөлөх ганц хүн л үлдсэн нь эцэг нь ажээ. Тэрээр хэвлэлүүдийн мэдээлэлд огтоос итгэхгүй байгаагаа хэлээд хэрэв хүүг нь Жихад Жон гэж хэлэх хүн дахиад гарч ирвэл бүгдийг нь хуулийн байгууллагад өгнө гэжээ.

0 Сэтгэгдэл