Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Уго Чавесын залгамжлагчид итгэл алдарч байна
Уго Чавесыг хүнд өвчнөө дийлэлгүй нас барахад венесуэльчууд түүний өөрөө “тодруулсан” залгамжлагч Николас Мадурог дараагийн Ерөнхийлөгчөөрөө тун амархан хүлээн зөвшөөрсөн. Гэвч Николас Мадуро бол Уго Чавес биш гэдэг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хангалттай харагдаж, венесуэльчууд Ерөнхийлөгчдөө итгэл алдраад байна.
Одоо түүний рейтинг 22 хувьд хүртлээ уначихаад байгаагаас ард түмэн нь Николас Мадурог хэрхэн дүгнэж буйг харж болно. Ерөнхийлөгчийн рейтинг ийн унахад Венесуэлийн эдийн засгийн нөхцөл байдал ч ихээхэн нөлөөлсөн. Улсын төсвийн гол орлого нь нефтийн экспортоос орж ирдэг тус улсын эдийн засаг газрын тосны үнэ унасныг дагаад хямраад байгаа юм. Тус улсын мөнгөн тэмдэгт боливарын ханш навс унаж, хар зах дээр нэг ам.доллар 200 боливар хүрэх болжээ. Гэтэл Засгийн газар ам.долларын ханш хамгийн ихдээ 50 боливар л байх ёстой, тийм хэмжээнд байгаа гэж мэдэгдэж байгаа аж.
Уго Чавесыг хүнд өвчнөө дийлэлгүй нас барахад венесуэльчууд түүний өөрөө “тодруулсан” залгамжлагч Николас Мадурог дараагийн Ерөнхийлөгчөөрөө тун амархан хүлээн зөвшөөрсөн. Гэвч Николас Мадуро бол Уго Чавес биш гэдэг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хангалттай харагдаж, венесуэльчууд Ерөнхийлөгчдөө итгэл алдраад байна. Одоо түүний рейтинг 22 хувьд хүртлээ уначихаад байгаагаас ард түмэн нь Николас Мадурог хэрхэн дүгнэж буйг харж болно. Ерөнхийлөгчийн рейтинг ийн унахад Венесуэлийн эдийн засгийн нөхцөл байдал ч ихээхэн нөлөөлсөн. Улсын төсвийн гол орлого нь нефтийн экспортоос орж ирдэг тус улсын эдийн засаг газрын тосны үнэ унасныг дагаад хямраад байгаа юм. Тус улсын мөнгөн тэмдэгт боливарын ханш навс унаж, хар зах дээр нэг ам.доллар 200 боливар хүрэх болжээ. Гэтэл Засгийн газар ам.долларын ханш хамгийн ихдээ 50 боливар л байх ёстой, тийм хэмжээнд байгаа гэж мэдэгдэж байгаа аж.
0 Сэтгэгдэл
























