Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Чех улс зарим нутгаа Польшид өгнө
Улсынхаа зарим газар нутгийг тун удахгүй Польшид өгнө гэдгээ БНЧехУ-ын Ерөнхий сайд Богуслав Собота зарласныг британийн The Telegraph хэвлэлд бичсэнийг РИА Новости агентлаг дамжууллаа.
“Польш өөрийн газар нутгаа эргүүлж авна. Одоогоор энэ ажлыг хэрхэн хийх аргачлалыг боловсруулж байна” гэж Собота хэлсэн байна.
Чехийн засгийн газар ийм шийдвэр гаргаж байгаагаа умард улстайгаа сайн хөршийн харилцаагаа улам бэхжүүлэх үүднээс хийж байгаа гээд польшийн талд саналаа хэдийнээ хүргүүлсэн гэжээ. Польшинй талаас ямар хандлагатай байгаагаа илэрхийлээгүй байна.
Чехийн умард нутагт 3,68 хавтгай дөрвөлжин хэмжээний газар хоёр улсын хооронд маргаантай байдаг гэж Британийн хэвлэл тэмдэглэсэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Чехийн талд хууль бусаар шилжсэн энэ хэсэг газрын талаар Польш улс нэг биш удаа санал тавьж байсан юм байна. Чехийн тал ч гэсэн энэ газрын төлөөнөө Польшид материалын нөхөн төлбөр өгөхөөр ярьж байсан ч энэ саналыг Польш улс хүлээн зөвшөөрдөггүй байсан гэнэ.
давст уулаа авьяааа
Улсынхаа зарим газар нутгийг тун удахгүй Польшид өгнө гэдгээ БНЧехУ-ын Ерөнхий сайд Богуслав Собота зарласныг британийн The Telegraph хэвлэлд бичсэнийг РИА Новости агентлаг дамжууллаа. “Польш өөрийн газар нутгаа эргүүлж авна. Одоогоор энэ ажлыг хэрхэн хийх аргачлалыг боловсруулж байна” гэж Собота хэлсэн байна.
Чехийн засгийн газар ийм шийдвэр гаргаж байгаагаа умард улстайгаа сайн хөршийн харилцаагаа улам бэхжүүлэх үүднээс хийж байгаа гээд польшийн талд саналаа хэдийнээ хүргүүлсэн гэжээ. Польшинй талаас ямар хандлагатай байгаагаа илэрхийлээгүй байна.
Чехийн умард нутагт 3,68 хавтгай дөрвөлжин хэмжээний газар хоёр улсын хооронд маргаантай байдаг гэж Британийн хэвлэл тэмдэглэсэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Чехийн талд хууль бусаар шилжсэн энэ хэсэг газрын талаар Польш улс нэг биш удаа санал тавьж байсан юм байна. Чехийн тал ч гэсэн энэ газрын төлөөнөө Польшид материалын нөхөн төлбөр өгөхөөр ярьж байсан ч энэ саналыг Польш улс хүлээн зөвшөөрдөггүй байсан гэнэ.
0 Сэтгэгдэл
2015.03.06
























