Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Бяцхан охин 14 цаг хүйтнийг тэсвэрлэн амьд үлджээ
Усанд живэх шахсан машин дотор 18 сартай охин 14 цагийн турш хүйтнийг тэсвэрлэж, амьд үлдэж чаджээ. Энэ явдал өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Юта мужийн Испаниш Форк голд болжээ. Линн Женнифер Грюсбек хэмээх 25 настай бүсгүй хоёр ой хүрээгүй бяцхан охиноо аваад эцэг эхийнхээ гэрээс буцаж явахдаа осолд оржээ. Ослын шалтгаан юунаас болсон нь тодорхойгүй ч түүний машин замын хашлага даван  гол руу орж осолдсон байна. Ослын улмаас бүсгүй газар дээрээ нас барсан ч арын суудалд суулгасан бяцхан охин нь амьд үлджээ.
Машины тал хэсэг нь усанд аль хэдийнэ живсэн ч охины суудалд хараахан ус хүрээгүй байж. Хэрэв тэгсэн бол -30 хэмийн хүйтэн усанд охин ч амиа алдах байжээ. Осол баасан гарагийн орой 10 цагийн үед гарсан ч 14 цагийн дараа буюу маргааш өглөө нь тэнд загасчлахаар ирсэн хүн олж мэдсэнээр охиныг аварсан байна. Охины биеийн байдал хүнд боловч тогтвортой байгаа гэж эмч нар мэдээлжээ. Голын ус хэт хүйтэн байснаас охиныг аврах гэсэн цагдаагийнхан хүртэл эмнэлэгт хэвтэхэд хүрсэн гэнэ. Ийм нөхцөлд охин амьд үлдсэн нь бурханы аврал хэмээн гэр бүлийнхэн нь ярьж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан