Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
“Хувцас угаах бол эмэгтэйчүүдэд өг, энэ тэдний ажил”
Индонезийн хувцас үйлдвэрлэгч компани улсынхаа хөлбөмбөгийн багийнхны өмсгөлийг хийхдээ хэрхэн арчлах тухай заавар дээр нь хошин шогийн мэдрэмжээ хэт ашигласны гайгаар олон эмэгтэйн уур бухимдлыг төрүүлж, бүр жагсч цуглахад хүргэжээ. Тус улсын үндэсний супер лигт тоглодог Пусаманиа Борнео багийнханд зориулсан өмсгөлийн хэрхэн угаах тухай шошго дээр“Угаах заавар: Цамцаа эмэгтэйчүүдэд өг. Энэ тэдний ажил” гэж бичсэн байж. Хошигнох гэсэн нь эцэстээ PR-ын том алдаа болсныг энэ тухай маргаан олон нийтийн сүлжээ, интернэтээр нэг тарж,  эмэгтэйчүүдийн эрхийг хөндсөн хэлэлцүүлэг газар авсны дараа “Salvo Sports” хэмээх дээрх компанийнхан ойлгосон бололтой. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус компанийг эсэргүүцсэн жагсаал гарсны дараа залруулга гаргаж, угаах заавраа буруугаар ойлгуулсанд эмэгтэйчүүдээс хүлцэл өчжээ. Тэд тайлбарлахдаа “Энэ зааварт эмэгтэйчүүдийг доромжлох ямар ч утга агуулаагүй юм. Эсрэгээрээ бид эрчүүдийг эмэгтэйчүүдээс хувцсаа хэрхэн арчлах талаар суралцах хэрэгтэй гэсэн санаа гаргахыг хүссэн. Буруу аргаар угааж байхын оронд шууд л эмэгтэйчүүдэд өгчихвөл тэд илүү чадварлаг болохоор учрыг нь олж дөнгөнө гэсэн утгатай юм” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан