Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Лиаонин хөлгийн зургийг аваад тагнуулч хэмээн шийтгүүлжээ

Хятадын шүүх хоёр эрэгтэйг цэргийн нууц мэдээллийг гадаадын тагнуулд зарсан хэргээр 6-8 жил хорих ялаар шийтгэжээ.  Тэдний нэг нь өнгөрсөн зун Бээжин болон Лиаонин мужид очиж, үндэсний батлан хамгаалахын технологийн үзэсгэлэнгийн үеэр Лиаонин нэртэй Хятадын анхны нисэх онгоц тээгч хөлгийн зургийг авсан юм байна. Түүнийг энэ хөлгийн зургийг авч өгөөч хэмээн “WeChat”-аар танилцсан нэгэн сэтгүүлч хүссэн бөгөөд үүнийхээ хөлсөнд багагүй мөнгө авчээ. Түүний авсан Лиаонин хөлгийн 500 гаруй зургийг нөгөө нэг эрэгтэй нь гадаадын сэтгүүлийн эрхлэгч гэж өөрийгөө танилцуулсан захиалагчид илгээсэн юм байна.  
Гэсэн ч Лиаонин хөлгийн зургийг авах нь үнэхээр цэргийн нууц задруулсан эсвэл тагнаж чагнасан хэрэг болох уу гэдэг олон нийтийн дунд маргаад дэгдээгээд байна. Учир нь, энэ хөлгийн зураг интернэтэд ч ил байдаг бөгөөд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хагел хүртэл 2014 онд Хятадад айлчлахдаа Лиаонин хөлөгтэй танилцаж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан