2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Путин алга болж олны анхаарлыг татаж байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 11-ний өдрөс хойш хэвлэлээр харагдахгүй болж сэтгүүлч сурвалжлагчид, олны анхаарлын төвд ороод байна. Байнга хэвлэлд ил гарч олны анхаарлын төвд байдаг Путин ингэж хэдэн хоногоор “алга болсон” төдийгүй Казахстанд хийх байсан айлчлалаа хойшлуулсныг хэвлэлүүд тэрээр өвдсөн гэж тайлбарлаж байна. Уг нь энэ айлчлалаар тэрээр Казахстан, Белорусын ерөнхийлөгчидтэй уулзах ёстой байсан юм.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков болохоор Путины эрүүл мэнд тааруу байгаа гэж тайлбарлаж байна. “Дождь” хэвлэл Путиныг ханиад хүрээд Новогород муж дахь Валдай руу ниссэн гэж мэдээллээ. Үүнээс болоод Ерөнхийлөгчийн оролцох ёстой байсан хэд хэдэн арга хэмжээнд өөрчилсөн байна.
Австрийн Kurier сонин энэ тухайд Путины нуруу нь өвдсөн, хүнд байгаа болохоор австриас эмч дуудсан гэж бичсэн байна.
Хэвлэлээр гарах хамгийн дуртай Путины ингэж сураггүй болсон нь хэвлэлүүдээр элдвийн цуу яриа гарахад хүргэж байгаа юм. “Русский монитор” сайт Ерөнхийлөгчийн удирдах газрын төв эмнэлгийн ажилтны захидлыг эх сурвалж болгон Путиныг зүрхний шигдээс болсон гэж бичжээ. Албаны эх сурвалж энэ тухайд Ерөнхийлөгч энэ эмнэлэгт очоогүй гэсэн тайлбар хийсэн байна.
Гэтэл бас Москвагийн төвд, Кремлийн хашаанд Холбооны аюулгүй байдлын барилгын дэргэд цэргийн хэд хэдэн нисдэг тэрэг газардлаа гэсэн мэдээлэл гуравдугаар сарын 12-нд тархлаа. Интернетэд бүр дүрс бичлэг, гэрэл зураг нь оржээ.

Үүнээс үүдээд ерөнхийлөгч Путиныг гуравдугаар сарын 5 юм уу, 10-нд нас барсан гэж блогчид батлахыг оролдож байна. Гэхдээ гуравдугаар сарын 13-нд Путин Дээд шүүхийн дарга Вячеслав Лебедьтэй уулзаж байгаа бичлэг телевизээр гарч энэ цуурхлыг намжаасан юм.
Швейцарийн Blick сайт болохоор Путины “алга болсон”-ыг гимнастикч Алина Кабаева швейцарийн нэгэн эмнэлэгт хүүхэд төрүүлсэнтэй холбон тайлбарласан нь бий.
Юутай ч сүүлийн үед Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай ихээхэн түншилж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин яг түүн шиг хэвлэлээс хэдэн хоног хөндийрч дотоод гадаадын сэтгүүлчид, олны анхаарлын төвд урьд урьдынхаасаа илүүтэй ороод байна.
яг үнэн манайд ерөнхийлөгч их хурлын дарга ерөнхий сайдыг хэдэн сар жил болсон ч үгүйлэхгүй
манайд бол ерөнхийлөгч ерөнхий сайд нарыг 1000хоног алга болсон ч хэн ч үгүйлэхгүй дээ үгүйлэгдэхгүй хүн гэж байх юм даа
ТӨРИЙН ЭРГЭЛТ ГАРСАН ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ БАС БАЙГАА ШҮҮ
Энэ дээрх хоёр солиот дэмий понгосч байснаас наад мэдээнээсээ В.Путин "алга болсны" учрыг Хойд Солонгост нууцаар айлчилсныг ойлгохгүй байна уу? дүндүүкүүд.худлаа цэцэрлэж байснаас
Hund shunal avligal hoyr heregui gedeg ni unen baina daa?
Оросууд нухчихаад Сталин шиг орлон тоглогч гаргаж ирэх гэж байна уу
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 11-ний өдрөс хойш хэвлэлээр харагдахгүй болж сэтгүүлч сурвалжлагчид, олны анхаарлын төвд ороод байна. Байнга хэвлэлд ил гарч олны анхаарлын төвд байдаг Путин ингэж хэдэн хоногоор “алга болсон” төдийгүй Казахстанд хийх байсан айлчлалаа хойшлуулсныг хэвлэлүүд тэрээр өвдсөн гэж тайлбарлаж байна. Уг нь энэ айлчлалаар тэрээр Казахстан, Белорусын ерөнхийлөгчидтэй уулзах ёстой байсан юм. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков болохоор Путины эрүүл мэнд тааруу байгаа гэж тайлбарлаж байна. “Дождь” хэвлэл Путиныг ханиад хүрээд Новогород муж дахь Валдай руу ниссэн гэж мэдээллээ. Үүнээс болоод Ерөнхийлөгчийн оролцох ёстой байсан хэд хэдэн арга хэмжээнд өөрчилсөн байна.
Австрийн Kurier сонин энэ тухайд Путины нуруу нь өвдсөн, хүнд байгаа болохоор австриас эмч дуудсан гэж бичсэн байна.
Хэвлэлээр гарах хамгийн дуртай Путины ингэж сураггүй болсон нь хэвлэлүүдээр элдвийн цуу яриа гарахад хүргэж байгаа юм. “Русский монитор” сайт Ерөнхийлөгчийн удирдах газрын төв эмнэлгийн ажилтны захидлыг эх сурвалж болгон Путиныг зүрхний шигдээс болсон гэж бичжээ. Албаны эх сурвалж энэ тухайд Ерөнхийлөгч энэ эмнэлэгт очоогүй гэсэн тайлбар хийсэн байна.
Гэтэл бас Москвагийн төвд, Кремлийн хашаанд Холбооны аюулгүй байдлын барилгын дэргэд цэргийн хэд хэдэн нисдэг тэрэг газардлаа гэсэн мэдээлэл гуравдугаар сарын 12-нд тархлаа. Интернетэд бүр дүрс бичлэг, гэрэл зураг нь оржээ.

Үүнээс үүдээд ерөнхийлөгч Путиныг гуравдугаар сарын 5 юм уу, 10-нд нас барсан гэж блогчид батлахыг оролдож байна. Гэхдээ гуравдугаар сарын 13-нд Путин Дээд шүүхийн дарга Вячеслав Лебедьтэй уулзаж байгаа бичлэг телевизээр гарч энэ цуурхлыг намжаасан юм.
Швейцарийн Blick сайт болохоор Путины “алга болсон”-ыг гимнастикч Алина Кабаева швейцарийн нэгэн эмнэлэгт хүүхэд төрүүлсэнтэй холбон тайлбарласан нь бий.
Юутай ч сүүлийн үед Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай ихээхэн түншилж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин яг түүн шиг хэвлэлээс хэдэн хоног хөндийрч дотоод гадаадын сэтгүүлчид, олны анхаарлын төвд урьд урьдынхаасаа илүүтэй ороод байна.
0 Сэтгэгдэл
2017.04.23
2015.03.16
2015.03.16
2015.03.16
2015.03.16
2015.03.16
2015.03.16
























