Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Украиныг дэмждэг бүхнийг оросууд заналхийлж байна

Украины өнөөгийн байдлын талаар өөрийн байр сууриа илэн далангүй хэлдэг оросын нэрт жүжигчин Лия Ахежаковаг саявтар утсаар заналхийлжээ. “Намайг заналхийлсэн. Аймшигтай. Тэр надад Дахиад манай Путиныг оролдоод үзээрэй. Зуслан дээрээ цэцэг үнэрлээд сууж байхгүй болно шүү” гэсэн хэмээн гуравдугаар сарын 18-нд украины ICTV  телевизээр ярихдаа жүжигчин хэлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн тухайд Ахежакова “Би тэр ерөнхийлөгчийг нь хэзээ ч яаж ч оролдоогүй шүү дээ” гэсэн байна.
Украины Днепрпетровскт төрж, өнөөдөр Москвад амьдардаг, Оросын ардын жүжигчин энэ эмэгтэй  улстөрч Борис Немцовыг амь үрэгдсэн тухайд “Энэ мөчөөс эхлээд бид огт өөр улс оронд амьдарч байна. Энэ мөчөөс эхлээд би Москвагийн гүүрэн дээр гарахаас эмээж байна. Нуруу руу минь буудах хүмүүсийн дундуур  явахаас ч эмээж байна” гэж ярьжээ.
Донбасст болж байгаа дайны тухайд жүжигчин эмэгтэй нулимс дуслуулан “Тэнд, Донбасст миний бидний үзэгчдийг буудаж байна шүү дээ. Эд чинь миний үзэгчид. Тэд надад итгэж байгаа. Гэтэл одоо тэднийг буудаж, дээрэмдэж, орон гэргүй болгож байна. Тэд юунд буруутай юм бэ. Хэн үүнийг хийж байна” гэж ярьсан байна.
Жүжигчний үгээр бол одоо украинчууд, оросуудыг ах дүү ард түмэн гэж хэлэх аргагүй болсон гэнэ.
Үүний өмнө Ахежакова бас оросын сэтгүүлчийг хөнөөсөн гээд байгаа украины нисгэгч Надежда Савченког дэмжиж, шоронд хоригдож байгаад нь харамсч байгаагаа илэрхийлсэн юм.
Энэ бүхний нь төлөө оросууд жүжигчнийг заналхийлж байгаа нь энэ гэнэ.
0 Сэтгэгдэл
оросууд та нар ялна гэж байхгүй эдийн засгаа хөгжүүлж ялалт байгуулаач энэ мэтээр явбал 20 жилийн дараа ялагдсан байх бии
Путингийн гараас оросын ард түмэнг аварах хэрэгтэй.
Хамгийн их уншсан