Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Крымийг эргэн нэгтгэсний баярыг тэмдэглэлээ
Крымийг Орост эргэн нэгтгэсний нэг жилийн ойн баярыг энэ сарын 18-нд Москвагийн Улаан талбайд тэмдэглэлээ. Энэ үеэр “Бид хамтдаа” хэмээх баярын концерт болж, Ерөнхийлөгч В.Путин өөрийн биеэр оролцож, үг хэлсэн байна. Тэрээр “Одоогоос яг нэг жилийн өмнө Орос улс, Оросын ард түмэн гайхамшигтай эх оронч, хамтач чанараа харуулж Крым, Севастополын иргэдийг төрөлх нутагтаа эргэн нэгдэхийг нь дэмжсэн.  Бидний түүх, оюун санаа биднийг нэг ард түмэн, нэгдсэн нэг улс болгож байдаг” гэж онцолжээ.

2014 оны гуравдугаар сарын 16-нд Крымд бүх нийтийн санал асуулга явуулж, Украины нэг хэсэг хэвээр үлдэх үү, эсвэл ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх үү гэдгийг шийдсэн юм. Санал асуулгаар олон нийтийн 95-аас дээш хувь нь Орост нэгдэхийг дэмжсэнээр хоёр хоногийн дараа буюу гуравдугаар сарын 18-нд ОХУ албан ёсоор Крымийг улсынхаа нэг хэсэг болгон авсан билээ.
1917 оны хувьсгалын дараа ЗХУ-ын нэг хэсэг болсон энэ газар нутаг 1991 онд ЗХУ нурсны дараа шинээр тусгаар тогтносон Украины хэсэг болсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан