Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно
Хятад, Японы харилцаа эргээд сайжрав уу
Хятад, Япон хоёр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа аюулгүй байдлын сэдвээр хамтарсан дээд хэмжээний уулзалт хийлээ. Түүхийн болоод газар нутгийн маргааны улмаас харилцаа нь хүйтрээд байсан хоёр улс хамгийн сүүлд 2011 онд дугуй ширээний уулзалт хийж байжээ. Токио хотод болж буй хоёр талын уулзалтын араас Өмнөд Солонгосыг оролцуулаад гурван талын яриа хэлэлцээ ч болох юм байна.
2011 оноос хойш Зүүн Хятадын тэнгис дэх маргаантай арлын асуудлаас харилцаа нь муудаж, улмаар дэлхийн II дайны түрэмгийллийнхээ төлөө Япон бусад улстай зохих ёсоор харилцахгүй байна гэсэн шүүмжлэлээс болж харилцаа нь улам хурцадсан билээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард АПЕК-ийн чуулганы үеэр Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзах үедээ янзгүйхэн гар барьж буй агшныг олон улс даяараа ажигласан. Гэвч энэ уулзалтын дараа хоёр улс  тэнгисийн цэргийн хямрал гарсан тохиолдолд ямар арга механизмаар шийдэж байхаа ярьж тохиролцсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан