Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болно
Аргентины ширэнгээс нацистуудынх байж болох хоргодох байр оллоо

Аргентины Парагвайтай хиллэдэг газарт Мисьонес мужийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ширэнгэн ой дотроос архелогчид Дэлхийн хоёрдугаар дайны дараа нацистын гэмт хэрэгтнүүд нуугдах гэж бэлтгэсэн байж болох хоргодох байр олж илрүүлсэн байна.
“Дэлхийн хоёрдугаар дайны дундуур Германы зэвсэгт хүчин нацистын удирдагчдыг яг үүн шиг, олоход бэрх газрууд, цөл, уул, ширэнгэд нуугдахад зориулсан хоргодох байр байгуулах нууц төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн байна” гэж археологчдын хэсгийн ахлагч Даниэль Шавельсон гэгч ярьсныг Clarin сонин энэ сарын 22-ны дугаартаа нийтэлжээ.
Түүнийхээр бол эндээс Парагвай ороход ердөө л 10 минут зарцуулах болохоор энэ газрыг сонгосон бололтой.
Судлаачийн ярьснаар бол энэ байгууламж гурван барилгаас бүрдэж байгаагийн эхнийх нь сууц, хоёр дахь нь агуулах, гурав дахь нь ажиглалтын зориулалттай гэнэ. Хоргодох байрны ханын зузаан гэхэд л гурван метр гэнэ.
Энэ байгууламжийн ойролцоогоос археологчид 1938, 1941 онуудад үйлдвэрлэсэн немцийн зоос, мөн тэр үеийн шаазан олсон байна. Харин дайны дараа нацистууд Аргентины ямар ч хотод чөлөөтэй амьдарч болж байснаас нацистууд  энэ байгууламжаа хэзээ ч ашиглаагүй байх гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна. The Telegraph сонины мэдээлснээр бол дэлхийн хоёрдугаар дайны дараа Аргентинд нацистын 5000 орчим хүн амьдарч байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан